Ангилал: Нийгэм

Америкийн реалити шоуны од, бизнес эрхлэгч бүсгүй Ким Кардашиан “Paper” сэтгүүлд нүцгэн зургаа нийтэлжээ. Тэрбээр өгзгөө хагас ил гаргаж нүцгэлсэн бөгөөд уг зургийн компьютер графикийг хэтрүүлсэн гэх шүүмжлэл дагуулсан байна. Харин нөгөө зураг нь гэрэл зурагчин Жан-Пол Гаудын “Оргилуун дарс” хэмээх зургийг дуурайжээ. Тиймээс Ким Кардашианы нүцгэн биеийг харахаас өөр шинэлэг, содон зүйл байхгүй гэж тодорхойлох мэргэжилтнүүд олон байгаа юм.

“Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Анхны үнсэлт” мюзикл, МУСТА, Буриад улсын гавъяат жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нарын гол дүрд нь тоглосоноор өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийж хүүхэд залуусыг байлдан дагуулсан билээ.

Тус мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт “Олег юмов”, Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан, хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаараар А.Дөлгөөн нар ажилласан юм. Түүнчлэн мюзиклын гол дүрүүдэд МУСТА, Буриад улсын гавъяат жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нар тоглож байгаа юм. Мөн дүрүүдэд МУСТА Д.Баасанжав, Д.Алтансүх, Г.Батдорж, Ч.Доржсүрэн, А.Азжаргал, И.Хангай, Э.Цэгмид, Ч.Дорж, Ц.Гансүх, Ж.Буянтогтох, Т.Оюунболд нарын уран бүтээлчид оролцож байгаа билээ.

Miss international-2014 наадмын гранпри ёслол өчигдөр Японы нийслэл Токио хотноо болж өнгөрлөө. Энэ удаа Филиппиний гоо бүсгүй Беа Роус Сантиагогийн титмийг Пуэрто Риког төлөөлөн оролцсон Валере Хернандез хүртсэн байна. Асуулт хариултын үед Пуэрто Рикогийн мисст “Миссийн титмийг зүүвэл дэлхий нийтэд ямар мессэжийг хүргэхийг зорьж байна” гэсэн асуулт таарчээ.

Нийслэлийн Налайх дүүрэг дэх утга зохиолын нэгдэл үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээнд зориулан яруу найргийн “Гандан Уул-2014” наадмыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадам нь “Утга зохиолын шинэ эрэлхийлэл, шинэ санаа, шинэ тэмүүлэл, эрмэлзлэл”-ийн дор явагдаж, шилдэг шүлэгчийг тодруулан алдаршуулахад оршиж байгаа аж.

Бразилийн хүүхдийн номын зураач Тиаго Хойсел нь өөрийн уран бүтээлдээ орчин үеийн төхөөрөмжүүд болох digital art, 3D моделиудыг ашигладаг байна. Тэрбээр 1984 оны наймдугаар сарын 12-нд төрсөн байна. 14 нас хүртлээ Тиаго зөвхөн зураг зурах дуртай байсан бөгөөд үүнийгээ мэргэжил болно гэж төсөөлөөгүй байжээ.

Монголчууд говийн Лха бурхан, Лха таван тэнгэр, Заяан таван тэнгэр хэмээн нэрлэдэг хүний хийморь сүлд, аж амьдрал, ажил үйлсийг дэлгэрүүлдэг тэнгэрүүдийг эртнээс шүтэж ирсэн уламжлалтай.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн санаачилга, дэмжлэгээр 2006 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн Ховд аймгийн аварга морин хуурч, хамтлаг шалгаруулах “Ихэлийн эгшиглэн” уралдаан амжилттай боллоо. Энэ жилээс эхлэн уг уралдааныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хамтран зохион байгуулж, ивээн тэтгэж оролцож байгаа юм.

Өнөөгийн хүчирхэг Америкийн хүчирхэг буйн, 200 гаран жил мандан бадарч ирсний нэгэн тулгуур нь чухам Америкийн Эрх чөлөөний тунхаг болно. Гэтэл нэн сонирхолтой нь энэхүү Эрх чөлөөний тунхаг-т Чингис хааны үзэл санаа нэн тодорхой туссан, тодруулж хэлбэл тухайн үеийн /1770-аад он/ Америкийн лидер удирдагчид Чингис хааны үзэл санааг зориуд анхааран судалж, тунхаг бичигтээ авч тусгасан явдал юм.

Энэ жил Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн найрал хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн түүхэн ой тохиож байна. Анх 1924 онд байгуулагдсан жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит клубын дуу хөгжмийн бүлгэмийн ‘’Алтан үе’’-ийн алдартнуудаас үндэстэй найрал хөгжим мэргэжлийн урлагийн хэд хэдэн байгууллагын гол суурь багана болсон байгаа билээ.

Энэ зуны хамгийн том давалгаа Унадаг дугуйтай Улаанбаатар байлаа. 80 настай буурлаас 8 настай балчир хүртэл унадаг дугуй унаж, төрийн болоод бизнес эрхлэгч костюм өмсөж зангиа зүүсэн залуус унадаг дугуйгаар ажилдаа явж, аав нь нялх хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө унадаг дугуйгаар явж, гоо сайхан төгс галбирыг эрхэмлэдэг бүсгүйчүүд унадаг дугуйгаар ажлаа амжуулж, оюутан сурагчид хичээлдээ явахдаа унадаг дугуй унаж цэвэр агаар, эрүүл уушигтай сайхан зун болж өнгөрлөө.