Олноо солгой хэмээн алдаршсан дуучин МУГЖ Н.Төмөрхуяг залуу дуучин СТА Д.Балдан нар өнгөрөгч 5-р сард уран бүтээлийн хамтарсан тоглолт хийсэн билээ.
Ангилал: Нийгэм
Нийслэлийн Засаг даргын санаачилга, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжиг 12 дугаар сард Улаанбаатар хотод тоглогдох гэж байна. Энэхүү бүжгэн жүжгийг “Бостон балет” компанийн гоцлооч, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг шинэчлэн эх орныхоо тайзнаа амилуулахаар болжээ. МУГЖ Д.Алтанхуяг Бостон хотоос холбогдож 12-р сарын 24-нөөс 29-ны хооронд тоглогдох “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн талаар товч мэдээлэл өглөө.
Жастин Биберийн машиныг галзуу тоногложээ
Нэг хэсэгтээ л чимээгүй байсан “25” дугаар суваг телевизийн “Making the band-2” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан охидын “Extacy” хамтлагийнхан дуучин, МУСТА Б.Амархүүтэй хамтран тоглолт хийхээр болжээ. Тэдний хамтарсан анхны тоглолт 11 сарын 29, 30-ны өдрүүдэд Сөүлийн Пусан хотноо болох юм байна.
Солонгос улсад ажилж, амьдарч, сурч байгаа Монголчууддаа маш содон бэлгийг барих гэж буй уран бүтээлч залуустаа амжилт хүсье.
Монголын чөлөөт зохиолчдын холбооны гишүүн, яруу найрагч Б.Болдбаатар “Онгод хөглөсөн хийморь” уран бүтээлийн цэнгүүнээ ирэх 18-нд Монгол бөхийн өргөөнд хийхээр болжээ.
45 настай поп дуучин, жүжигчин Женнифер Лопес зугаа цэнгээний нийслэл гэгддэг Лас-Вегаст цуврал тоглолт хийх гэрээ байгуулжээ. Дуучин бүсгүй Нью-Йорк хотод өндөр үнэтэй орон сууц худалдаж авсанаар данс нь нэлээдгүй “улайсан” билээ.
Лас-Вегасын Planet Hollywood зочид буудалд Жэй Ло хагас жилийн туршид долоо хоногт гурван удаа дуулж, бүжиглэх юм. Дараа нь түүнтэй байгуулсан гэрээг сунгаж магадгүй гэнэ. Тоглолт болгоныхоо төлөө од бүсгүй халаасандаа 350 мянган доллар хийнэ.
Улс төрд манлайлагч залуусыг төрүүлэх зорилготой “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийн нэвтрүүлэг үдэш бүр UBS телевизээр үзэгчдэд хүрч байгаа билээ.
Латифын үргэлжлэл…
Монголын хошин урлагийн нэрт төлөөлөгч, жүжигчин, алиалагч Т.Латифийн нэрэмжит “Латиф” сангийн гурван жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн тоглолт болох гэж байна. Хүндэтгэлийн тоглолт энэ сарын 8-нд МХО-нд болох юм байна. Одоогоос гурван жилийн өмнө Латиф агсаны хүү дуучин Л.Байзда аавынхаа нэрэмжит сан байгуулснаа зарлаж, нээлтийг нь есдүгээр сарын 22-нд хийж байсан аж.
Энэтхэг улсад зохиогдож буй Олон улсын кино наадмын үеэр монголын уран сайхны Алсын удирдлага киног толилуулсан байна. Тус наадамд Франц, Арабын Эмират, Испани, АНУ, Канад, Швейцари, Финланд, Ливан, Герман, Өмнөд Солонгос, Хятад, Аргентина, Польш, Швед, Монгол,Энэтхэгзэрэг 40 гаруй орны уран бүтээлчид оролцсон байна. Киноны найруулагч С.Бямбаа тус наадамд өөрийн биеэр очсоноос гадна Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Баяраа хүндэт зочноор оролцлжээ.
Монголд циркийн урлаг үүсч, хөгжөөд олон жилийг ардаа орхижээ. Арвин туршлагатай энэ салбарынхан хэзээд эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд өндөрт өргөдөг гавъяатай. Тэгвэл циркийн урлагийн хөгжлийг түүчээлэн авч явж буй залуусын нэгдэл нэгэн гайхалтай бэлгийг үзэгчиддээ барихаар зэхжээ.
