Холливудын жүжигчин Кира Найтли гялгар сэтгүүлүүд байнга л түүний бие махбод, тэр дундаа жижигхэн хөхийг нь өөрчлөхийг оролддогт бачуурчээ. “Карибын тэнгисийн далайн дээрэмчид” киноны од бүсгүй Interview сэтгүүлийн шинэ дугаарын зочин болсон бөгөөд энэ сэтгүүлд зориулж цээж нүцгэн зургаа авахуулсан аж.
Ангилал: Нийгэм
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Япон Улсын “Каваи” хөгжмийн компанийн Ерөнхийлөгч Хиротака Каваиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын соёл, урлаг болон бусад салбарт хамтран ажиллах, томоохон арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах асуудлаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга “2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авах Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд танай компанитай хамтран Улаанбаатар хотноо бүс нутгуудыг хамарсан төгөлдөр хуурын нэгдсэн фестиваль зохион багуулах хүсэлтэй байна” гэлээ. Мөн цаашдаа соёл урлагийн салбарт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Инээдмийн баяраар үзэгч олондоо “Хошин урлагийн” хамтлаг, продакшн хамтарсан тоглолтоо толилуулдаг билээ. Тэгвэл энэ намрын сүүлийн томоохон хамтарсан шоу тоглолтоо маргааш буюу энэ сарын 09-нд 19:30 цагт “UB PALACE”-ийн концертийн их танхимд түмэн олондоо хүргэх нээ.
Үзэгчдийн хүлээлтийг хэдийнэ үүсгээд буй хошин урлагийн нэгдсэн тоглолтонд “Шинэ үе” продакшн, “Шилдэг өнгө” продакшн, “Х Түц” продакшн, “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшн, “Чапи & Суурь”, “Параоди” хамтлаг нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хошин урлагт хайртай үзэгч түмэнтэйгээ нэгэн оройг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлэх юм.
Амралтын өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш болох үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Эдгээр өдрүүдэд Монголын хошин урлагийн нэгдсэн тоглолт, жүжигчин, алиалагч Т.Латифийн нэрэмжит хүндэтгэлийн тоглолт, “MC collection” хамтлагийн бие даасан тоглолт гэх мэт олон сайхан үзвэрүүд таны амралтын өдрүүдэд зориулагдан тоглогдох гэж байна.
УДБЭТ-н хамт олон Мэргэжлийн найрал хөгжим үүсэж, хөгжсөний 90 жилийн ойд зориулан “MELODIA” симфони найрал хөгжмийн концертыг зохион байгуулна.
Энэ жил Монгол улсад мэргэжлийн найрал хөгжим үүсэж хөгжсөний 90 жилийн түүхэн дурсгалт хугацаа тохиож байна. Анх 1924 онд байгуулагдсан жанжин Сүхбаатарын нэрэмжит клубын дуу хөгжмийн бүлгэмээс үндэстэй. 1931 онд ардын цэнгэлдэх хүрээлэнг өргөтгөн улсын төв театр болгоход хөгжим анги гол суурь багана нь болж байсан. 1946 онд театрын симфони найрал хөгжмийн анхны концерт болж Л.Бетховены “Гуравдугаар баатарлаг симфони”, “Эгмонт” удиртгалыг хөгжимджээ.
/ Чингис хааны онгоныг оллоо гэсэн мэдээн дээр Соёл,спорт,аялал жуулчлалын сайдын зөвлөх PhD С.Урантөгс залрууга хийв./
Чингис хааны онгон олдсон гэх мэдээллийг гадны сайтуудаар бичиж эхлээд байна. Энэ талаар монголчууд сошл ертөнцөөр шуугиж, үнэхээр олдсон эсэх талаар нь эргэлзсэн иргэд Бээжингийн их сургууль дээр энэ талаарх асуудал яригдаж буйг мэдээлсэн юм. Тиймээс бид эхний ээлжинд орчуулгын мэдээллийг хүргэсэн бол одоо та бүхэнд албаны хүнээс авсан тодруулгыг хүргэж байна.
Энэтхэгийн Дарамсала хотноо “Алсын удирдлага” киног энд зохиогдсон олон улсын кино наадамын үеэр олон нийтэд сонирхуулав. Кино наадамд Энэтхэг, Монгол, Франц, Арабын Эмират, Испани, АНУ, Канад, Швейцари, Финланд, Ливан, Герман, Өмнөд Солонгос, Хятад, Аргентина, Польш, Швед зэрэг орны 40 гаруй уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгов.
МЗХ-ны “И юу О юу” аяны хүрээнд хэрэгжиж буй Унадаг дугуйтай Улаанбаатар хөтөлбөрийг “Шинобу файтинг фитнес клуб” дэмжиж дугуйн аялал зохион байгууллаа.
Дуучин Селена Гомес өөрийн The Heart Wants What It Wants гэдэг нэртэй шинэ дуунд тун ч өрөвдөлтэй клип хийлгүүлжээ. Америкийн нэрт дуучин бүсгүй шинэ клипэндээ хайр дурлалын гунигт түүхийг өгүүлэх аж. Зохиомжийг илүү сайн харуулахын тулд клипыг хар, цагаанаар хийхээр шийдсэн байна. Клипны үеэр Селена нүдэндээ нулимс мэлтэлзүүлдэг гэнэ.
Хошин урлагийн шилдгийн шилдгүүд хуран чуулсан намар цагийн нэгдсэн шоу тоглолт энэ сарын 09-ны 19:30 цагт “UB Palac”-ийн концертын их танхимд тоглогдохоор товоо зарласан билээ. Тэрбээр тоглолтын зар реклам цацагдсан даруйд л зохион байгуулагчдын утаснууд тасралтгүй тачигнаж, үзэгчид гоё суудлуудаа асууж сураглан хэдийнэ тасалбараа авч эхэлсэн.
