УДБЭТ-ын зүгээс 12 сарын 6,7-нд балетыг танго бүжигтэй хослуулсан “Төгсгөлгүй” хэмээх шинэ уран бүтээлээр бэлэг барих гэж байна.
Орчин үеийн залуучуудын хайр дурлалаар дамжуулж өнөө үеийн нийгмийг харуулахыг зорьсон бүтээлийг балетчин Э.Эрдэнэжаргал дэглэж буй. ХБК-ийн багш Х.Алтангэрэл хөгжмийг, УДБЭТ-ын захирал Б.Мөнхзул либреттог бичжээ. М.Од, Б.Саруул, А.Бэлгүдэ, А.Эрдэнэболд, У.Анужин Б.Пүрэв- Очир нарын гол дүрд нь тоглох бүжгэн жүжигт театрын балетчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. УДБЭТ-ын ерөнхий балетмейстр Д.Дашлхагва зөвлөхөөр, Г.Ганбаатар тайзны зураачаар ажиллаж байна.
