11 сарын 4-ний Мягмар гарагийн Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 302 тоот өрөөнд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
11.00-11.20 цагт Өндөр настан С.Батаа гуайг хүлээн авч уулзах
Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цав дахь эртний үлэг гүрвэлийн яс олдсон тухай ШУА-д мэдээлсэн ахмад ажилтан С.Батааг хүлээн авч олдворын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны иргэн өндөр настан С.Батаа нь аймгийн төвөөс 300 гаруй км газарт мотоциклээр газарчлан явж, эртний үлэг гүрвэлийн олдвор байгаа газрыг зааж өгсөн юм.
