Ангилал: Нийгэм

Хошин урлагийн шилдгийн шилдгүүд хуран чуулсан “Нэгдсэн шоу” тоглолт энэ сарын 09-ны 19:30 цагт “UB Palac”-ийн концертын их танхимд болно. Тоглолтонд “Шинэ үе” продакшн, “Шилдэг өнгө” продакшн, “Х Түц” продакшн, “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшн, “Чапи & Суурь”, “Параоди” хамтлаг нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

БНХАУ И үндэстнийхээ бамбарын наадмыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэхээр болжээ. Тус бамбарын наадам нь И үндэстний жилд нэг удаа тэмдэглэдэг уламжлалт баяр юм байна. Гал тахих эртний уламжлалаа өдгөө хүртэл хадгалж ирсэн тус үндэстэн нь энэ баярынхаа үеэр галт бамбар барьж ардын бүжгээ бүжиглэн эртний дууг нийтээрээ дуулдаг заншилтай аж. Бамбарын наадам нь И үндэстний соёлын чухал бэлгэ тэмдэг төдийгүй дуу бүжиг, яруу найраг, идээ ундаа, хувцас засал, одон орон зэрэг соёлын олон нийтлэг элементийг агуулдгаараа онцлогтой.

-Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хоорондын хайр дурлалын эмгэнэлт харилцааг харуулдаг “Үйлийн гурван толгой” балетийг энэ сарын 8-ны өдөр 17.00 цагаас тоглоно.-

Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж байна. Энэ сарын эхний үзвэр нь Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурь байсан. Тэгвэл ирэх бямба гаригт буюу энэ сарын 8-ны өдрийн 17.00 цагаас “Үйлийн гурван толгой” балетийг тоглох гэж байна.

ЦЕГ-ын Төв архивын газар, Хэвлэл мэдээллийн төв хамтран тус архивын газарт хадгалагдаж байгаа цагдаагийн байгууллагын хөгжлийн түүхийг харуулсан баримт бичиг, фото зургийг олон нийтэд сурталчилах чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж эхэллээ.

Анх 2009 онд дэлгэцнээ гарч байсан адал явдалт, гэмт хэрэг, триллер төрлийн “Fast and Furious” киноны үргэлжлэл хийгдсээр өнөөг хүрээд байгаа билээ. Харин тус киноны долдугаар анги ирэх 2015 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн юм.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй, С.Ууганбаяр хоёр хамтран өнгөрсөн сарын 27-нд Тусгаар Тогтнолын ордонд “Хайрын цэцэрлэг” нэртэй уран бүтээлийн цэнгүүн хийсэн билээ. Шүлэг яруу найраг, дуу хосолсон нэгэн үдшийг өнгөрөөсөн үзэгчид тус тоглолтын талаар ам сайтай байсан юм.

Нийслэлийн “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөний Иргэний хяналтын газар өнөөдөр Зууны мэдээ үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус хөдөлгөөнийнхөн нийслэлийн зургаан дүүрэгт салбараа нээж иргэдийн санал гомдлыг хүлээн ажиллаж байна гэлээ. Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөн эгнээндээ 50 гаруй байгууллагыг нэгтгэсэн бөгөөд сар бүрийн 10-нд “Эх орондоо эзэн болцгооё” жагсаалыг зохион байгуулдаг бөгөөд энэ сарын 10-нд Чингисийн талбайд ээлжит жагсаалаа хийх юм байна. Түүнчлэн 12 сарын 10-нд Улаанбаатар хотноо “Ард түмний чуулган”-ыг зохион байгуулахаар бэлдэж байгаа аж.

Монголын хошин урлагийн шилдгийн шилдэг “Х-ТҮЦ” продакшн намар цагийн шоу тоглолтынхоо хоёр дахь уран бүтээл “Ийм нэгэн явдал” инээдмийн энтертайнмэнт шоу тоглолтоо их хотын үзэгчиддээ 11 сарын 3-наас эхлэн Соёлын төв өргөөний тайзнаа өдөр бүр 19:00 цагаас тоглож байна.

Монголын өнөөгийн нийгмийн амьдралын үнэн бодит өнгийг харуулах дэлгэцийн нэгэн шинэ бүтээл удахгүй мэндлэх гэж байна.

Энэ бол “LVA” энтертайнментын дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Мухар гудамж” адал явдалт, драмын уран сайхны кино юм. Тус бүтээл хөндөх сэдэв, хамрах хүрээгээрээ өргөн далайцтай дуугарч байгаа бөгөөд хүн хүний харилцаа, эрх мэдэлтэнгүүдийн бодлого, шийдвэр, өнгө мөнгөний олон хүчин зүйлсээс үүдэж нийгмийн салбар бүрт саад бэрхшээл, асуудал тулгарч эцэст нь мухардалд ордгийг харуулах гэнэ.