Ангилал: Уртын дуу

Өнгөрөгч Ням гарагт буюу монголын цагаар Даваа гарагийн өглөө болсон 86 дахь удаагийн Academy Awards наадмын үеээр хөтлөгч Ellen пицца захиалж олныг хөгжөөгөөд авсан. Ихэнх хүмүүсийн хувьд пицца хүргэгч залууг жүжигчин гэж төсөөлсөн байж болох юм. Тэгвэл А зэрэглэлийн оддын дунд гарч ирсэн хэний ч танихгүй, улаан малгайтай, пицца хүргэгч залууг Edgar Martirosyan гэдэг ажээ. Түүнийг ямар нэгэн төлөвлөгөөний дагуу дуудаагүй бөгөөд тухайн үед ажиллаж байсан Big Mama’s and Papa’s Pizzeria газрын хүргэгч залуу тусгай үйлчилгээний дуудлага аван ирсэн нь энэ ажээ.

Хамтлагийнхаа 25 жил ойг тохиолдуулан Харангийн Лхагваа өчигдөр “Монгол ээж” хэмээх бие даасан тоглолтоо Монголын үндэсний циркийн тйазнаа толилууллаа. Өнөөдөр дахин тоглогдох тус тоглолтонд “Харанга” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож үзэгчдэд сюрприз барьсан бөгөөд МУГЖ Т.Ариунаа болон МУСТА Х.Оюунбилэг нар урилгаар оролцож ээжүүд эмэгтэйчүүдийг магтан дууллаа. Ийнхүү “Монгол ээж” тоглолтонд Харангийн Лхагваагийн шинэ шинэ цомогт орсон гайхалтай дуунууд болоод хит болсон тэр л сайхан уран бүтээлүүд эгшиглэсэн юм.

“Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээж буй “Анхны үнсэлт” мюзикл Буриад Улсын Гавъяат Жүжигчин, МУ-ын Соёлын Тэргүүн Б.Амархүү, дуучин М.Сонор нарын гол дүрд нь тоглосоноор 3 сарын 7,8,9-нд 19:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох билээ.

Монголын кино урлагийн түүхнээс 14-н жилийн тэртээ арчигдсан кино үзлэгийг дахин сэргээж 25 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн комиссын үзлэгээр орж өндөр үнэлгээ авсан “Гэрэлт медиа” групп, Нямгаваа фильм, Логик студын хамтын бүтээл “Хязгааргүй” уран сайхны кино энэ сарын 7-нд монголын кино театруудад нээлтээ хийхээр зарлагдаад байгаа билээ.

Орчлонгийн сайхан хүүхнүүдийг магтан дуулсаар 20 дахь жилтэйгээ золгож буй МУГЖ Г.Эрдэнэбат сэтгүүлчидтэй уулзаж “Орчлонгийн сайхан хүүхнүүд 20-н жил” хэмээх хүндэтгэлийн тоглолтоо 3 сарын 9-нд 16:00 цагт “Соёлын төв өргөөн”-д ганцхан удаа тоглогдохоор болсон тухайгаа мэдээллээ.

Энэ орчлонгийн чимэг болсон эмэгтэйчүүдийн баярын өдөр тун удахгүй тохиож мянга мянган ээжүүд, охид бүсгүйчүүд маань халамжит хань, хайртай залуудаа эрхэмлэн дээдлэгдэж баярлан цэнгэх юм. Энэхүү сайхан баярыг тохиолдуулан “Номин талст” хамтлагийн дуучин МУ-ын Соёлын Тэргүүн Т.Дэлгэрмөрөн “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтоо энэ сарын 8-нд “SS CLUB”-т 19.00 цагаас ганцхан удаа хийхээр болж өнөөдөр хэвлэлийн хурлаа зохион байгууллаа.

Буриадын үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэх зорилгоор хоёр жил тутам зохион байгуулдаг “Алтаргана” наадам энэ жил долдугаар сарын 25-26-ны өдрүүдэдзохион байгуулах гэж байна.

Нэрт дуучин Тэйлор Свифт түүнийг өөрийнх нь нөхөр хэмээн ярьж буй Тимоти Свитээс хамгаалахыг хүсчээ. 24 настай дуучин бүсгүй тэрхүү эрийг 2011 оноос хойш өөрийг нь мөрдөн мөшгиж, цахим шуудан руу нь захидал илгээж, хайр сэтгэлээ илчлэн гэрийнх нь хаягаар хүртэл “Аз жаргалын захидал” явуулж байсныг нотлох баримтыг дэлгэн тавьжээ.