Ангилал: Нийгэм

Үзэгчид яг цагтаа танхим дүүрэн цуглаж, эхлэхээс дуусах хүртэл тасралтгүй алга нэжигнүүлэн ташиж, хамтдаа дуулж бүжиглэсэн гайхалтай тоглолт өчигдөр “Соёлын Төв өргөө”-нд боллоо. Энэ бол “Bee Gees” хамтлагийн сэтгэлд хоногшиж хит болсон дуунуудыг “Sweetymotion” хамтлаг, Төгөлдөр хуурч Б.Чинбат, “Шар айраг” хамтлаг нар амилуулсан амьд тоглолт байлаа.

“Дижитал Контент” ХХК-аас үзэгчиддээ барьж буй дараагийн бүтээл бол агуу хайрын тухай түүхийг өгүүлсэн “The Best of Me” киног монголынхоо үзэгчиддээ хүргэхээр төлөвлөөд байна. Энэхүү кинонд ахлах сургуулийн сурагчид болох Аманда, Девидсон хоёр гал халуун хайр дурлалаар учирсан хосгүй хосууд байлаа. Гэвч тэдэнд золгүй учрал тохиож хагацах болно. Харин тэд 20 жилийн дараа дахин учрах болно. Тэдний дурлал хэрхэн бүтэлгүйтэж бас хэрхэн үргэлжлэх бол?

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 22 дахь удаагийн уралдааныг нийслэлийн хэмжээнд амжилттай зохион байгуулаа.

“Морин хуур” чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны эмчилгээний зардлыг бүрдүүлэх “Эгшгэн өргөл” сэтгэлийн аян өрнөж байгаа билээ. Ц.Батчулуун нь нэг сарын дотор элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн оноштойгоор эмчлүүлж байна. Энэ мэс заслыг Монголд хийдэггүй тул БНСУ-д хийлгэх шаардлагатай тул зардал нь 250-300 сая төгрөг болж байна.

Монгол улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргалын 60 насны ойд зориулсан хүндэтгэлийн концерт маш амжилттай болж өндөрлөлөө. Тоглолтыг нээж Монгол улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Монгол улсын төрийн соёрхолт, МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Шарав, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч МУУГЗ Б.Бямбабаяр, УДБЭТ-н удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, УДБЭТ-н найруулагч МУУГЗ Л.Эрдэнэбулган нар үг хэлж хуучны дурсамж яриануудыг өрнүүлсэн юм.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам “Улаанбаатар-2014” олон улсын кино наадмыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Туркийн Элчин сайдын яам, Монголын Урлагийн зөвлөл болон Монголын кино урлагийн зөвлөлтэй хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулжээ.

Амралтын өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш болох үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Эдгээр өдрүүдэд “Өчигдөр” хайрын сэтгэхүйн драмын “Лусын хааны охид” жүжгүүд болон алдарт “Bee gees” хамтлагийн бүх цаг үеийн дуунуудыг “Шар айраг” хамтлаг толилуулах гэж байна.

Монголын соёл, яруу найргийн академиас анх удаа гадаад хэлнээс орчуулсан бүтээлд хамгийн өндөр уран зохиолын шагнал олгох болсон талаар тус академийн ерөнхийлөгч, Соёлын Гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, утга зохиолын орчуулагч, нэрт дуун хөрвүүлэгч Соёлын Гавьяат зүтгэлтэн Ж.Гэндэндарам нар “Нээлттэй мэдээллийн төв”-д мэдээлэл мэдээлэл хийлээ.

УДБЭТ-ын хамт олон 52 дахь тоглолтын улирлын нээлтээ хийж, уран бүтээл нөр их хөдөлмөртөө шамдан ажиллахын сацуу Улаанбаатар хотын ногоон байгууламжийг бага ч атугай хэмжээгээр нэмэгдүүлж, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор театрынхаа урд талын явган хүний талбайг хөрсжүүлэн мод тарих гэж байна.