Ангилал: Нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэд хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Өсвөрийн аврагч” тэмцээнийг Аврах тусгай ангийн сургалтын төвд 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болгон зохиогдож ирсэн МУУГЗ, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2014” тоглолт тун удахгүй болох гэж байна.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор байрны нээлтийн арга хэмжээ 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр боллоо.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг, Л.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал нар болон холбогдох албаны хүмүүс, иргэд оролцов.

ССАЖЯ-наас “Аймаг, нийслэлийн ССАЖГ-ын салбарын статистик, хяналт-шинжилгээ, үнэлгээ болон дотоод аудитын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан мэргэжил арга зүйн сургалт зөвлөлгөөн”-ийг 2014 оны 10 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Сургалтанд 21 аймаг, нийслэлийн соёл, спорт аялал жуулчлалын газраас 40 гаруй мэргэжилтэн хамрагдлаа.

Гавьяат Сарантуяагийн дуунд дургүй хүн байхгүй биз ээ. Сүүлийн үед нам гүм байсан тэрээр өнөөдөр болон маргааш “ОСЕННИЙ ПОЦЕЛУЙ” нэртэй VIP амьд тоглолтоо хийж дуулалтын гайхамшгийг мэдрүүлэхээр өдөржин бэлтэлээ хийж байгаа гэнэ.

Попын хаан Майкл Жексоны гэгээн дурсгалд зориулж Лондон хотын “Stables Market” худалдааны төвийн урд хөшөөг нь босгохоор болжээ. Уг хөшөө нь 198 см-ийн өндөртэйгөөс гадна 1982 онд гаргаж байсан “Thriller” дууны клипэнд гардаг шиг улаан өнгийн савхин өмдтэйгээр нь урлахаар болжээ.

Испанийн дуучин Энрике Иглесиас ОХУ-ын нэрт теннисчин асан Анна Курниковагаас салжээ. The Huffington Post цахим сонинд энэ талаар мэдээлсэн байна. Хосууд өмнө нь харьцааныхаа талаар хэвлэлд нэг ч удаа ам алдаж байгаагүй юм. Энрике Иглесиас Лос Анжелест тоглолт хийж байх үедээ фэнүүддээ энэ талаар дуулгасан гэнэ.