

Уралдааныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Монголын үлээвэр хөгжимчдийн холбоо хамтран зохион байгууллаа. Тэмцээний гол үр дүн нь үлээвэр хөгжмүүдийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх бие биенээсээ харилцан туршлага солилцох, хамтран ажиллахад оршиж байлаа.
Удирдамжийн дагуу уралдааныг концертын хөтөлбөр, хөдөлгөөнт үзүүлбэрийн төрлүүдээр зохион байгуулж, нийлбэр дүнгээр Хилийн цэргийн 0151 дүгээр анги тэргүүн байр, Зэвсэгт хүчний 032 дугаар анги дэд байр, Хилийн цэргийн 0243 дугаар анги гутгаар байр, Онцгой байдлын ерөнхий газрын үлээвэр хөгжим тусгай байрт тус тус шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээнийг цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулж байх нь үр дүнтэй арга хэмжээ болно гэж зохион байгуулагчид үзсэн. Уралдаанд амжилттай оролцсон үлээвэр найрал хөгжмийн хамтлагуудын шагналыг Нийслэлийн 375 жилийн ойн арга хэмжээний үеэр буюу энэ сарын 29-ний өдөр Эзэн Богд Чингис хааны талбай дээр гардуулна.
Э.Мөнх