Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Монголчуудын хувцас, эд өлгийн холбогдолтой 100 гаруй үзмэрийг дэлгэв
Үзэсгэлэн

Монголчуудын хувцас, эд өлгийн холбогдолтой 100 гаруй үзмэрийг дэлгэв

Урлаг Урлаг16/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” тусгай үзэсгэлэнг Монголын үндэсний музейд нээв.

Энэхүү үзэсгэлэн нь монголчуудын хувцас, гоёл чимэглэлийн түүхэн хөгжил, хувьсал, өөрчлөлтийг харуулах зорилготой юм. Үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт хадгалж буй гоёл чимэглэл, хувцас, эд өлгийн холбогдолтой 100 гаруй үзмэрийн зүйлийг дээжлэн, дагалдах судалгааны бичвэр, хураангуй тайлбар, гар зураг, гэрэл зургийг толилуулж байна.

Тухайлбал, он цагийн хувьд хамгийн эртний үзмэр нь неолитын үеийн сувс, чулуун зэвсгийн үед хамаарах тэмээн хяруулын өндөгний хальсан зүүлт, гахайн соёон зүүлт зэрэг багтжээ.

Мөн тус үзэсгэлэнгээс Монголын эзэнт гүрний үеийн монгол хатны богтаг малгайн “алтан цог” чимэглэл, XIX-XX зууны эхэн үеийн язгууртны дээл, хувцас монгол түмний гайхамшигт өв, соёлын илэрхийлэл болсон үнэт үзмэрүүдийг үзэх боломжтой.

Энэ тухай Монголын үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны төвийн дарга Ч.Баяндэлгэр, “Үзэсгэлэнд Хүннү, Түрэг, Уйгар болон дундад зууны үеийн хээ чимэглэлтэй хувцас, гоёл чимэглэлийн төрөл бүрийн үзмэрийг толилуулж байна. Энэхүү үзэсгэлэнгээр нүүдэлчдийн уламжлалт гоёл чимэглэл болон хувцас хэрэглэл нь зөвхөн эд хэрэглээ бус, ёс заншил, ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлэг, бэлгэдлийн өргөн утга агуулдаг болохыг таниулах юм. Мөн эрт дээр үед бидний өвөг дээдэс ямар хувцас, гоёл хэрэглэж байсан, тэр нь хэрхэн үе дамжин хадгалагдан ирснийг харуулж, монгол соёлын олон мянган жилийн дархлааг үзэгчдэд ойлгуулахыг зорьсон” гэв.

Тус үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол, Италийн уран бүтээлчдийн үзэсгэлэн олны хүртээл болж байна

13/02/2026
Үзэсгэлэн Урлаг

“Өвөрхангайн урчууд” үзэсгэлэнд модон сийлбэрийн 70 гаруй бүтээл дэлгэлээ

12/02/2026
Үзэсгэлэн Урлаг

ОХУ-д “Чингис хааны хойч үе ба Орос” үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ

09/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Улс орнууд “Цагаан сар”-аа хэрхэн тэмдэглэдэг вэ?

17/02/2026

Үндэсний их баяр наадмыг найруулагч Д.Баярбаатар найруулна

17/02/2026

“Хү” хамтлагийн гишүүн, хөгжимчин Г.Нямжанцан Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

17/02/2026

Жүжигчин Д.Цэрэндарьзав Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

17/02/2026

Битүүлэх ёс, заншил

17/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.