Хонгонкийн алдарт жүжигчин Жеки Чаны хүү баривчлагдсантай холбогдсон асуудал зөвхөн шүүхээр шийдэгдээд өнгөрөхгүй нь бололтой.Ойрын өдрүүдэд 60 настай одыг ажлаас нь халж магадгүй сурагтай байна. Үүний шалтгаан нь түүний гэр бүлийг тойрсон асуудал бололтой.
Ангилал: Нийгэм
Нээлтээ хийгээд удаагүй байгаа ч хэдийнэ үзэгчдийг байлдан дагуулж, кино театруудын тасалбарын борлуулалт нь өндөр хувьтай байгаа тус киноны уран бүтээлчид, үзэгчиддээ зориулж талархалын өдөрлөгийг хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулжээ. Тус өдөрлөгт киноны уран бүтээлчдээс гадна олон авъяаслаг залуучууд нэгдэн оролцсон бөгөөд “Тэнгис” кино театрын гадна талбайд мэргэжлийн бүжигчид болон уран бүтээлчдийн шоу үзүүлбэрүүд явагдаж, “Mongolian sidecar owners club”-ын залуучууд дайны үеийн цэрэг мотоциклотой, цэрэг эрсийн хамт хотын төвөөр парад хийсэн нь их хотын үзэгчдэд болоод хүүхэд залуучуудад хүрч чадлаа. Ийнхүү эх орон, хайр сэтгэл, хүний амьдралын үнэ цэнийн тухай үзүүлж буй тус киноны Продюсер найруулагчаар С.Очирхуяг, найруулагчаар В.Агар нар хамтран ажиллажээ.
Холливуудын хамгийн сайхан хос гэгддэг жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарыг Францад нууцаар хуримласан хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байсан. Гэхдээ тэдний хуримын талаарх ганц ч зураг байхгүй байгаа нь бас эргэлзээтэй байсан юм.
Жил бүр Засгийн газрын яамд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж салбарынхаа үйл ажилалагааг нийтэд сурталчилдаг уламжлалтай. Энэ онд Хууль зүйн яам өөрийн харьяа агентлаг байгууллагуудын хамтаар энэ сарын 13-ны бямба гаригийн 09:00-17:00 цагт Чингисийн талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өө хийх гэж байна. Энэ үеэр иргэдэд эрх хэмжээнийхээ хүрээнд асуудал хариуцсан байгууллагууд шууд үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэж байна.
“Ганга нуурын чуулган” хэмээх түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын өдрүүдийг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд есдүгээр сарын 21-23-нд зохион байгуулах гэж байна.
Уг үйл ажиллагааг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, “Нью Жуулчин Турс” компани, Соёл Яруу найргийн Академи нар хамтран зохион байгуулж байгаа юм.
АНУ-ын Нью-Йорк хотоос 22 үлэг гүрвэлийн олдвор өнөөдөр эх нутагруугаа хөдөллөө. Энэхүү олдворуудыг хүлээн авах бүхий л ажлыг ССАЖЯ-ны Палеонтологи, архелогийн музейн шинэчлэл төслийн баг зохион байгуулж байгаа билээ. Үлэг гүрвэлийн олдворуудыг манай улсад олгохтой холбоотойгоор өмч хөрөнгийн харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээнд манай улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Алтангэрэл оны 6-р сарын 19-нд гарын үсэг зурсан билээ. Улмаар тээвэрлэлт хийх үнийн саналыг судалсны дүнд Туушин ХХК сонгогдсон байна.
Сүүлийн үед нилээн сенсаци дэгдээгээд байгаа “Миний ах атаман” киноны дууг рок попын атаман гэгддэг МУГЖ Х.Лхагвасүрэн дуулсан бол дууны үг аяыг Монголын номер нэг гитарчин гэгддэг СТА Д.Өлзий-Орших буюу Өөжгий зохиосон байна.
Хөдөөгийн ахуйд зураг авалтаа хийж, тайз дэлгэцийн олон алдартныг оролцуулсан “Цэн тогоруу” кино 9 дүгээр сарын дундуур нижгэр нээлт хийхээр зэхэж байна.
Монгол Улсын Шинжлэх ухааны академи, ХБНГУ-ын Бонны Их сургууль, Валштатын ахан дүүсийн холбоо хамтран Монгол Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан “Монгол Европын XIII зууны түүхэн учрал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хийнэ. Хурал маргааш 09.00 цагт Шинжлэх ухааны академийн гурван давхарын хурлын танхимд болно.
Beta Entertainment, Erkhes Entertainment-ийн хамтын бүтээл “Эцсийн зогсоол Э цэг” уран сайхны кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ. Үзэгчид “Эцсийн зогсоол Э цэг” киног өвөрмөц бүтээл болсон байх хэмээн таамаглаж байсан нь хол зөрсөнгүй. Хайр сэтгэл, гэр бүлийн үнэ цэнэ, хүний сайхан сэтгэлийг уг кино харуулахыг зорьжээ.
