Ангилал: Нийгэм

ССАЖЯ-наас Монголын Үндэсний Спортын V Их Наадмыг энэ сарын 12-14 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Наадам үндэсний бөхийн барилдаан, үндэсний сур харваа, Буриад сурын харваа, Урианхай сурын харваа, Уламжлалт харваа, Морин уургач, бугуйлч, эмнэг сургалт, ширээний шагай, шагайн харваа гэсэн төрлүүдээр зохиогдох ажээ.

2014 оны сүүлчийн задгай шоу, электро хөгжим сонирхогчдын энэ намрын анхны томоохон цугларалт болох EAMF- Eco Asia Music Festival энэ сарын 5, 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох гэж байна. Наадамд Герман, Швейцар, Итали, Нидерланд, Швед, Румын, Сингапур, Япон, БНСУ зэрэг дэлхийн олон орны DJ нараас гадна “Mr Saxobeat” дуугаар нь сайн таних дуучин Александра Стан оролцох гэж байна. Энэ жил 25 настай залуу дуучны 2011 онд гаргасан “Mr Saxobeat” сингл дэлхий даяар 10 сая гаруй хувиар борлогдож, олон орны чартуудын топ 5-д багтаж байсан билээ.

Тайландын Вант Улсын Ерөнхий сайдын 2013 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр монгол ноолуурыг тайланд торготой хольж нийлүүлэн шинэ даавуу материал, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж дэлхийн зах зээлд гаргах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хоёр орны Ерөнхий сайд санал солилцож байсан юм. Энэ санааг ажил хэрэг болгох үүднээс хамтарсан судалгаа хийж, туршилтын журмаар Тайландад үйлдвэрлэн гаргасан монгол ноолуур-торгоны хольц бүхий даавуу, бэлэн хувцасны үзэсгэлэнг өчиглөр Бангкок хотын үзвэр, үйлчилгээний “Сиам Парагон” төвд нээв.

Тэрбээр 32 настай Бионси үнэхээр дэгжин харагдаж чаддаг. Хүн болгон түүний урт намирсан үсэнд дуртай байсан хэдий ч Бионси үсээ тайруулжжээ. Эрүүгээр нь татах богино үсний засалт нь ч мөн адил түүнд үнэхээр зохисон харагдана.

Германы Берлин хотын брейк бүжигчин 26 настай Рауф Ясит ер бусын байрлалд орж акробат, йогийн үзүүлбэр үзүүлдэг гэнэ.Угаасаа мэргэжлийн бүжигчин тэрээр энэ мэргэжлээсээ гадна өөрийнхөө биеийг янз бүрийн хэлбэрт оруулан бараг л зангидаж, санаанд оромгүй хэлбэрт оруулж чаддагаараа олны гайхшралыг төрүүлэн алдаршжээ.

Энэ намрын хамгийн том хүлээлт болоод байгаа STEP UP ALL IN Улаанбаатар хотын кино театруудын дэлгэцнээ энэ Баасан гаригт тэсрэлт хийхээр хүлээгдэж байна. Дэлгэцэнд тайзны гайхамшиг хэрхэн амьлахыг 9-р сарын 5-ний өдрөөс өдөр бүр Тэнгис, Өргөө кино театруудаас үзээрэй.

570 гаруй жилийн түүхтэй “Жангар” тууль нь Монголын угсаатны зүй, зан заншил, аж ахуй, ёс суртахуун, түүх, хэл уран зохиол, хүмүүний нийгэмшил, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтаасан чадсан сод бүтээл юм.

Монголын мянга мянган охид, бүсгүйчээс оны шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 11 дэхь жилдээ зохион байгуулагдаж буй “Miss Mongolia 2014” тэмцээний бүртгэл эхэллээ. Тэртээх 2004 оноос хойш тасралтгүй уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн уг тэмцээнд өөртөө итгэлтэй, гэрлээгүй, хүүхэд гаргаж байгаагүй, 18-25 насны, 165 см-ээс дээш өндөртэй, биеийн тэгш хөгжилтэй охид бүсгүйчүүдийг урьж байна.

Их хотын цоглог залууст зориулсан томоохон шоу болох гэж байна. Тодруулбал, хотын гангамсаг залууст зориулсан MNG event-ээс зохион байгуулдаг ELECTRO HOUSE парти есдүгээр сарын 5-ны өдөр 22-00 цагт эхэлнэ. Тус партид dj erhee, dj maralaa нарын electro house урсгалаар маш гоё сетүүд тоглогдох аж. Залуус та бүхнийг Brix club-д болох шоунд найз нөхөд, анги хамт олноороо доргих боломж байна. Тус партины тасалбарын үнэ 20000 төгрөг аж.

Эрүүл цэвэр агаарт, мод цэцэгсийн дунд, үзэсгэлэнт байгальд, хотын төв цэгээс 23 км зайд, Санзайд байрлах 260,0m2 талбайтай бүх дэд бүтэц шийдэгдсэн 1250,0m2 эзэмшил газартай, Европ загварын, 2 давхар амины орон сууц зарна.