Ангилал: Нийгэм

Элдэв шуугиан тарих дуртай дуучин Майли Сайрус одоо тэр шувууд болон эрвээхэйнүүдийн тухай дуулдаг өхөөрдөм жаахан охин биш гэдгээ дэлхий нийтэд нотлосоор байна. 21 настай дуучин бүсгүй нэр алдартай V Magazine сэтгүүлийн хавтсыг чимэглэв. Гэрэл зураг дээр Майли чармай нүцгэн байх бөгөөд зөөлөн тоглоомуудын дунд тарвалзаж хэвтэнэ. Нүцгэн Сайрусын зурагтай дугаар худалдаанд энэ сардаа гарах юм. Гэрэл зургийг Майлитай хамтын ажиллагаатай алдарт загвар зохион бүтээгч Карл Лагерфельд авсан аж.

Монгол киноны 80 жилийн ойг угтан найруулагч О.Машбатын гэр бүлийнхэн нэгэн киног ард түмэндээ барих гэж байна. “Цэн тогоруу” кино зохиолыг М.Бишрэл, М.Ивээл нар бичиж, ерөнхий найруулагчаар М.Ивээл, найруулагчаар О.Машбат, ерөнхий продюссероор МУГЖ Н.Батцэцэг нар ажилласан байна. Энэхүү кино ирэх есдүгээр сарын 12-нд кино театруудад нээлтээ хийх юм.

ОХУ-ын Челябинск хотноо эрэгтэйчүүдийн 29 дөх эмэгтэйчүүдийн 20 дох удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд 110 орон оролцсоноос (эбола вирусний улмаас Африкийн 20 гаран орон оролцоогүй)Монголийн баг тамирчид 1 алтан медаль, 1-шагналт 5-р байранд орсон амжилтаар 6-р байранд орлоо.

“New Line Cinema” компанийнхан маш гайхалтай нэгэн түүхийг дэлгэцнээ амилуулахаар болжээ. Энэ бол Америкийн Балетын театрын гоцлол бүжигчин Африк-америк гаралтай Misty Copeland-ийн тухай намтарчилсан бүтээл аж. Одоогоор киноны жүжигчдийн сонгон шалгаруулалтын ажлыг хийж байгаа юм байна.

Igor Vorozhbitsyn хэмээн Оросын нэгэн загасчин эр, өөрийн загасчлах дуртай Якутад загасчилж байх үед гэнэт араас нь баавгай дайрчээ.

Тэр бараг амиа алдах дөхсөн ч алдарт дуучин Justin Bieber түүнийг аварчээ. Тэрээр Vorozhbitsyn сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Баавгай над руу дайрах үед Justin намайг аварсан. Учир нь тэр үед миний утас дугарч харин утасны дуу дээр нь Justin Bieber-ийн дуулсан Baby гэдэг дуу нь явж байсан. Энэ үед баавгай утасны дуунаас цочоод зугтсан” хэмээжээ.

Ирэх сарын 6-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын өндөр зэрэглэлийн тоглолтууд зохион байгуулдаг KBS телевизийн концертын их танхимд Монгол, Орос, Солонгос гурван улсын хамтарсан “Мьюзикал Попс Концерт” болох гэж байна.

Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийнхан энэ сарын 25-31-ний өдрүүдэд “ДУНДГОВЬ АЙМГИЙН АЙРАГНЫ БАЯР”-ыг УДЭТ-ын гадаа талбайд зохион байгуулж байна. Дундговь нутгаа улаанбаатарчуудад сурталчлах, түүнчлэн нутгийн мах, айраг, цагаан идээг брэнд бүтээгдэхүүн болгож нийслэлийн төдийгүй гадны жуулчдад сурталчилан таниулах зорилгоор “ОЮУНЫ ХҮРЭЭ” ХХК зохион байгуулж байгаа аж.

Нийслэл Улаанбаат хотын 375 жилийн ойг тохиолдуулан Монголд анх удаа хоёр өдрийн турш олон улсын электро хөгжмийн наадам буюу “Eco Asia Music Festival” болох гэж байна. Шоунд Нидерланд, Сингапур, Япон, Швед, БНСУ, Герман, Швейцарь зэрэг орны шилдэг DJ нар оролцож, нийслэлийн залуусын сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэх нь. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. “Eco Asia Music Festival”-ыг “И Ан Жэ Трээвл энд Култур”, “Zsounz Records”-оос зохион байгуулж буй бөгөөд Улаанбаатар хотын захиргаа, НҮБ, “Ногоон Ази” ТББ, “Хүннү Трэвл энд Кутур”, “Боловсрол” суваг телевиз дэмжин ажиллаж байгаа аж.

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа. 2014 оны турш “Залуу хүн” цуврал лекц, “Эврика” залуу багш, оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал,“Спирт үү, спорт уу”, “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад, “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” “Авто замчин залуучуудын спортын өдөрлөг”, “Залуусын наадам-2014”, “Монголын Залуучуудын өдөр” гээд томоохон арга хэмжээ болон, бусад үйл ажиллагаануудыг дэмжиж, залуучуудын зөв санал санаачилгыг дэмжиж хамтран ажилласан бүх байгууллагууддаа Монголын Залуучуудын Холбоо баярласан талархсанаа илэрхийллээ.