Ангилал: Нийгэм

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Энэ 8-р сарын 25 бол “Монголын Залуучуудын өдөр” энэ өдрийг жил бүр өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд энэ жил ч мөн адил олон ажлуудыг төлөвлөсөн байна.

26жил тасралтгүй зохиогдож ирсэн “Адуучин” тэмцээн өнгөрсөн жилээс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагдах болсон. Морьтны соёл бол адуучин Монголчуудын хувьд тив дэлхийн олон үндэстнүүдээс ялгарах цорын ганц хөх тэнгэрийн тамга нь билээ.

Ч.Мөнгөндалай гэхэд баруун хязгаарын төдийгүй Монгол орон даяар андахгүй болжээ. Баруун аймгийн ард иргэд хэр найрсаг, зочиломтгой, хүн хүнээ хайрлах сэтгэлтэй, өгөөмөр гэдэг нь Ч.Мөнгөндалайгийн аяллаас тод харагдаж байгаа юм.

Үзэгч түмэндээ үргэлж шинэ уран бүтээл, цоо шинэ тоглолтыг хүргэхийг эрхэм зорилгоо болгосон “Х-Түц” продакшны уран бүтээлчид намар цагийн шоу тоглолтынхоо хөшгийг нээлээ. Энэхүү цоо шинэхэн уран бүтээл нь энэ сарын 15-наас эхлэн өдөр бүр тайзнаа тавигдаж байна.

“Амьдрал чиний төлөө” тоглолтын утга агуулга нь энгийн хэрнээ цаанаа учиртай. Аливаа уран бүтээл үзэгчиддээ ухаарал, нэгийг бодогдуулж хоёрыг тунгаах үзүүлбэрүүдээс бүрдсэн байдаг гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ. Тэр дундаа хошин урлагийнхан нийгэмд болж байгаа болон бүтэхгүй байгаа зүйлсийг хөнгөн инээдээр хошигнон шүүмжилдэг нь үзэгчидэд таалагддаг.

Монголын Залуучуудын Холбоо тусгай салбар холбоод, хороо, зөвлөл, сайн дурын клуб, дэргэдэх хөдөлмөрийн бирж, аялал жуулчлал, боловсролын корпорацитай болж 2014 онд монголын залуу хүн бүрийг бүрэн нэгтгэж байгаа юм.

Дэргэдэх байгууллагуудын ажил жигдэрч, идэвхжин, дор бүрнээ үүрэгт ажлаа хийж гүйцэтгэн монгол залуу хүн бүрийн төлөө ажиллаж, тэднийг идэвхижүүлэх, уриалах, хамтарч бүтээх гээд олон талын ажлыг зохион байгуулж байгаа сайшаалтай.

2002 онд кино сонирхогчдыг байлдан дагуулсан “Infernal Affairs” киног бүтээгчид ээлжит зино төслөө ирэх сарын 11-нд “Revenge of the Freen Dragons” нэртэйгээр үзэгчдэд хүргэхээр болсон байна. Найруулагч Andrew Lau энэ удаад Америк дахь Хятад хорооллын харанхуй ертөнцийг ах дүү Sonny, Steven нарын бодит амьдралаар дүрслэн харуулжээ. Ингээд та бүхэндээ “Ногоон луунуудын өшөө авалт” киноны трэйлэрийг хүргэж байна.

Beta Entertainment, Erkhes Entertainment-ийн хамтын бүтээл “Эцсийн зогсоол Э цэг” уран сайхны кинонытун удахгүй үзэгч танд хүрэхэд бэлэн болжээ. “Эцсийн зогсоол Э цэг” киноны найруулагчаар Б.Ариунболд, зохиолчоор Б.Ариунболд, Г.Аюунрзана, продюсераар Б.Баясгалан нар ажилласан байна.

Гол дүрд реппер Rokit Bay буюу О.Баярсайхан тоглосон нь онцлог юм. Мөн дүрүүдэд Т.Энэрэл, Ц.Гоодаль, Б.Ариунцэцэг, Б.Батбаяр, Б.Нямхүү, Д.Отгонтөгс нар тогложээ.

Бүгд Найрамдах Франц Улсын Монтуар хотноо 2014 оны 8 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд “Дэлхийн соёл” уриан доор зохиогдож буй Монтуарын ардын урлагийн олон улсын 42 дахь удаагийн фестивальд Монгол Улсаас анх удаа Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид амжилттай оролцож байна.

Энэхүү фестиваль нь Монтуар хотноо жил бүр зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн өнцөг булан, тив бүрээс үндэсний дуу, бүжгийн хамтлаг, уран бүтээлчид оролцдог, нийт 20 000 орчим үзэгчид үздэг нэр хүндтэй том фестиваль юм.

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас 10 жилийн ойн хүрээнд санаачлан тус аймгийн 16 сум, Жаргалант сумын 12 багийн ард иргэдийн дунд зохион байгуулсан “ХОВД-2014” БАГА ОЛИМП 4 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 1500 гаруй тамирчид спортын 14 төрлөөр өрсөлдөж төрөл тус бүрт шилдгүүд шалгарахаас гадна багийн дүнгээр байр эзлүүлж шагналыг хаалтын цэнгүүний үеэр гардуулан өгсөн байна.

Алдарт ТАТУ хамтлагийн дуучин асан Юлия Волкова энэ удаа “Playboy” сэтгүүлд уригджээ. Анх лесби дүрээр олонд танигдсан тэрбээр одоо хэдэн хүүхдээ хүмүүжүүлдэг ганц бие эх болон хувирсан. Гэхдээ л тачаангуй дүр төрхөө хадгалж үлдсэн байгаа биз?