Ангилал: Нийгэм

“Монголын залуучуудын өдөр” наймдугаар сарын 25-нд буюу өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг баяр цэнгүүн гэж хүлээж авахаас илүүтэй залуучууд зорилгоо тодорхойлдог, алдаа оноогоо дүгнэж, тодорхой асуудал хөнддөг.

Монголын кино урлагийн чанар чансаа, ашиг орлогийг тодорхойлхоор, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас кино театруудад гарч буй монголын уран сайхны киноны орлогыг долоо хоног бүр зарладаг уламжлал тогтоод нилээдгүй хугацаа өнгөрч байгаа билээ.

Монголын уран бүтээлчид болоод урлаг соёлын байгууллагуудын шинэ шинэлэг уран бүтээлийн мэдээ мэдээллийг мэргэжлийн өндөр ур чадвартай, чадварлаг хамт олны бэлтгэсэнээр, хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагуудаараа дамжуулан уншигч, сонсогч, үзэгч түмэнд хүргэх эрхэм зорилготойгоор “Соёл урлагийн мэдээллийн төв” байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

БНХАУ-ын “Соёлын өдрүүд”-ийн нээлт Хятадын Дунь Хуан мужийн соёл урлагийн бүтээлийн үзэсгэлэнгээр Монголын уран зургийн галерейд эхэллээ. Уг нээлтийн арга хэмжээнд манай улсын тэргүүн хатагтай Х.Болормаа, БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюань, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон БНХАУ-ын соёлын сайд Цай У тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Улмаар Цай У сайд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үзэж сонирхсон юм. тус музей энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан, гадаад урлагийн сан хөмрөгөөс ХХ зууны дунд үеийн гар урлалын үзмэрүүдээр үзэсгэлэн гаргасан байв.

Холливудын од Брэд Питт өмнөх эхнэр Женнифер Энистондоо урьдын адил хайртай хэвээр хэмээн Холливудын зөнч мэдэгдэв. Өөрийнх нь өгүүлж байгаагаар бол Холливудын жүжигчин Брэд Питтэй олон жил үерхэж байгаа гэх Рон Бард гэдэг зөнч эр шуугиан тарьсан мэдэгдэл хийсэн байна. Мань хүний хэлснээр бол нэрт жүжигчин эр Женнифер Энистонд хайртай хэвээрээ байгаа гэнэ шүү.

90-ээд оны үед үзэгчдийг байлдан дагуулж байсан “Kickboxer” кино дахин бүтээгдэхээр болжээ. Уг киноны гол дүрд тухайн үед нэрт жүжигчин Jean Claude Van Damme тоглож байсан юм. Шинэ төслийн найруулагчаар Хонконгийн кино найруулагч Stephen Fung ажиллах бөгөөд киноны гол дүрүүдэд орчин үеийн зодооны урлагийн нэрт төлөөлөгчид болох Alan Moussi, Georges St.Pierre, Dave Bautista нар тоглох юм байна.

“Хурдлах тусам” цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа “Гурван охин” хамтлагийнхан цоо шинэ тоглолтоороо сонсогч фенүүддээ бэлэг барих нь ээ. Шинэ цомгийн продюсерээр Төрийн соёрхолт дуучин Д.Болд ажиллажээ. Тус цомогт багтсан “Удахгүй чи надаас” дуу нь хоёр клиптэй бөгөөд энэ нь монголын хөгжмийн ертөнцөд шинэ зүйл гэж хэлж болно.

Шүүгч “Дуучин бүсгүйн 2010 онд дуулсан дуу бол Доминиканы дуучин бөгөөд ая зохиогч Рамон Ариас Васкесын зохиосон дууг хууль бусаар өөрчилсөн хувилбар байна. Васкес тэрхүү хит дуугаа аль 1998 онд бичжээ.