Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын урлагийг дэлхийн түвшинд хүргэх ЧҮРЭ уран бүтээлийн нэгдэл байгуулагдлаа
Нийгэм

Монголын урлагийг дэлхийн түвшинд хүргэх ЧҮРЭ уран бүтээлийн нэгдэл байгуулагдлаа

Урлаг Урлаг28/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10580662_10204343654369758_5352441036053272400_o5972651312014-08-28-09-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 photo 10580662_10204343654369758_5352441036053272400_o_zps3a85bfcb.jpg

 Монголын тайз, дэлгэцийн салбарт цоо шинэ нэгэн уран бүтээлийн нэгдэл шинэ давалгаа болон хүч түрэн орж ирсэн нь Уран бүтээлийн Чүрэ нэгдэл юм. Саяхан Чүрэ нэгдлийн нээлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Одоогоор ЧҮРЭ уран бүтээлийн нэгдэлд гурван үеийн 70 гаруй уран бүтээлчид нэгдээд байгаа юм байна. Залуу уран бүтээлчдийн санаачлагаар ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчид нэгдэж Монголын тайз дэлгэцийн урлагийг шинэ түвшинд хүргэхээр сэтгэл шулуудсанаа нээлтийн үеэр залуус онцоллоо.

 photo IMG_0410_zpsef31f4eb.jpg

Гол онцлог нь тал бүрийн уран бүтээлчид нэгдэж байгаа гэдгээрээ давуу талтай. Тухайлбал сэтгүүлч, зураглаач, жүжигчин, дууны найруулагч, хөгжмийн зохиолч гэх мэтчилэн энэ салбарын бүх уран бүтээлчдийг багтаажээ. Бүгд салбартаа 10-аас дээш жил ажиллаж амжилт гаргаж яваа чадварлаг, хөдөлмөрч залуус гэдгээрээ давуу талтай. Цаашдаа энэ нэгдэлд нэгдэх хүсэлтэй уран бүтээлчдэд ЧҮРЭ нэгдлийн үүд хаалга нээлттэй гэнэ.

 photo IMGL1350_zps697dfb65.jpg

  Ингэж нэгдсэнээр чанартай уран бүтээлийг олон талаас нь харж хөгжүүлснээр Монголын тайз дэлгэцийн урлаг дэлхийн түвшинд хүрэх боломжтой гэж залуус харж байгаагаа илэрхийллээ. ЧҮРЭ гэдэг нь одоогоос 1300-аад жилийн өмнө буюу 700 оны үед Алтай хэмээх ятга хөгжмийг тоглож байсан Монголын нэгэн баатарын нэр юм. Түүний тоглосон ятга хөгжимийн ая өндөр уулын орой давж үүлтэй тэнгэрийн доогуур яруу сайхан уянгалж тэнгэр газарыг холбодог байсан хэмээх домог ч байдаг юм байна. Тиймээс тэр олон жилийн өмнөх домог болсон хөгжимчин баатарын нэрээр нэгдлээ нэрэлжээ.

 photo IMGL1529_zpse684944b.jpg

Нэгдлийн нээлтэд залуу уран бүтээлчдийн гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж өгсөн багш нар нь болох ардын жүжигчид хүрэлцэн иржээ. Тэрээр энэ үеэр ЧҮРЭ нэгдлийг санаачлагч зургаан залуу уран бүтээлч СТА хэмээх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаалаа. Тухайлбал 10 гаруй жил тасралтгүй тайз дэлгэцийн найруулагч хийж байгаа, загасан ОУ-ын наадмаас гранпри хүртэж Монголынхоо нэрийг гаргаж байсан найруулагч Ч. Мөнх-Эрдэнэ, жүжигчин Б.Анхбаяр, Б.Батсүх, Н.Аззаяа, зураглаач Б.Эдэнэбат болон  2003 оноос хойш ТВ5 телевизид 10 гаруй жил ажиллаж олон сайхан кино, нэвтрүүлэг хийж үзэгчдийнхээ мэлмийд хүргэж яваа зураглаач Мөнхбаатар нарын зургаан залуу уран бүтээлч багш нарынхаа гараас СТА-ны  цол тэмдэг, батламжаа гардан авлаа. Түүнчлэн энэ үеэр нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны нэрэмжит шагнал болох Алтан-Од шагналаар мөн есөн залуу уран бүтээлч шагнагдсан юм.

   photo IMGL1492-Copy_zps2821c153.jpg  photo IMGL1485-Copy_zps23953ce7.jpg 

 photo IMGL1242_zpsc120147e.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.