Монголын тайз, дэлгэцийн салбарт цоо шинэ нэгэн уран бүтээлийн нэгдэл шинэ давалгаа болон хүч түрэн орж ирэх гэж байна. Энэ бол Уран бүтээлийн Чүрэ нэгдэл юм.
Уран бүтээлийн Чүрэ нэгдлийг байгуулаад удаагүй байгаа ч бүтээлүүдээ туурвиад эхэлчихсэн, удахгүй нээлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаагаа хийх гэж байна. Чүрэ гэгч баатар эрийн нэрээр нэрлэсэн тус нэгдлийнхэн 27 настай, ятгач Чүрэ баатрын дүрийг бүтээлгэж, шүтэх шүтээнээ болгожээ.
