Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Музейг эрхлэх нь” практик гарын авлага хэвлэгдэн гарлаа
Нийгэм

“Музейг эрхлэх нь” практик гарын авлага хэвлэгдэн гарлаа

Урлаг Урлаг29/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b3dbcb4af47b18d1d802b864692c9e444a9c89211502746152014-08-29-09-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Photo

   Япон улсын итгэлцлийн сангийн санхүүжилтээр, ЮНЕСКО –гийн төслийн хүрээнд музейн үйл ажиллагааны мэргэжлийн болон ёс зүйн стандартыг агуулсан “Музейг эрхлэх” нь практик гарын авлага ном хэвлэгдэж музейчдын ширээнд очиход бэлэн боллоо.

   Уг ном нь ОУМЗ-өөс мэргэжлийн сургалт ба практик зөвлөмжөөр хангах талаар улс орнуудад хүртээмжтэй бодитой ажилладаг нэг жишээ болно. Тус номын 12 бүлгийн зохиогчид музейн ажлын өөрсдийн баялаг туршлага өндөр мэдлэг дээр тулгуурлан бичжээ.  

   Энэхүү номыг ОУМЗ, Монголын үндэсний хорооны тэргүүн Д.Цэдмаа, Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны Рh.Dпрофессор Д.Бумаа, Богд хааны Ордон музейн менежер Рh.Dпрофессор А.Янжив нар англи хэлнээс орчуулж, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал У.Сарантуяа, Д.Цэдмаа нар редактораар нь ажиллаж, Дүрслэх урлагийн музейгээс эрхлэн гаргалаа. Энэхүү гарын авлага нь музейн анхны орчуулгын ном юм.

   “Музейг эрхлэх нь” практик гарын авлага нь XXI зууны үзэгчид, олон нийт хүсэн хүлээж, анхаарч байдаг музейн үйл ажиллагааны чухал асуудлуудыг багтаасныг дурдвал.  

– Музейн үүрэг ба мэргэжлийн ёс зүйн дүрэм

– Сан хөмрөгийн менежмент

– Бүртгэл баримтжуулалт

– Цуглуулгыг арчлах ба хадгаллт

– Үзүүллэг, Үзмэр, Үзэсгэлэн

– Үзэгчдэд санаа тавьж үйлчлэх-

– Музейн үүрэг дэх Боловсролын ажил

– Музейн Менежмент

– Ажилтнуудыг удирдах

– Маркетинг

– Музейн аюулгүй байдал, Гамшгаас хамгаалах бэлэн байдал

-Хууль бус наймаа зэрэг сэдвүүдийг өргөн агуулгатай оруулсан учир музейн ажилтнууд, цаашид музейн мэргэжилтэн болох мөн музейн үйл ажиллагааны үндсийг ойлгохыг хүссэн мэргэжлийн бус хүмүүсийн хэрэгцээг хангасан оюуны томоохон хөрөнгө оруулалт юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төв аймгийн Сэргэлэн сумын хүүхдүүд “Болор эгшиглэн” наадамд тэргүүллээ

01/10/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн ур чадварын уралдаанаас Г.Номин Best of Nation Award шагнал хүртжээ

29/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брэдли Купер “G.I. Joe”-гийн шинэ кинонд Дьюкийн дүрийг бүтээнэ

02/10/2026

Наоми Кэмпбелл шүүхэд давж заалдаж, ялжээ

02/10/2026

Мэрайя Кэри “Glitter” киноны 25 жилийн ойг 1.55 сая ам.долларын алмаазан зүүлтээр тэмдэглэв

02/10/2026

Бен Аффлек 14 настайдаа хутга тулгуулан дээрэмдүүлж байжээ

02/10/2026

“Winner” хамтлагийн гишүүн Сон Мин У цэргийн албаны үүргээ зөрчсөн хэргээр тэнсэн харгалзах ял авчээ

02/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.