Сүүлийн үед “Х Түц” продакшн дэлгэцийн уран бүтээл дээр нэлээд түлхүү ажиллах болсон. Тэдгээр бүтээлүүдийн гол дүрүүдэд тоглосон хосын гэрээр айлчлах нэгэн завшаан надад тохиосон юм.
Ангилал: Уртын дуу
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “Даяаршлын түрлэг дэх Монгол соёлын өвийн дархлаа” соёлын өвийн анхдугаар зөвлөгөөнийг аравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Монголын үзэгчдийг аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд гурван томоохон тоглолт хүлээж байна. Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор боллоо. Айлчлан тоглолтын хүрээнд гурван томоохон үзүүлбэр төлөвлөсөн бөгөөд “Гала-концерт”, “Баргужин төхөм. Эртний цуурай” домогт жүжиг, түүнчлэн оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт багтжээ. Орос-Монголын найрамдлын сарыг тохиолдуулан, Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг Оросын Холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулж буй юм.
Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар хамтарч уран бүтээл хийгээд багагүй хугацааг үджээ. Тэдний анхны бие даасан “Хайрын тэнгэр диваажин” тоглолт сүр дуулиантай болж азтай нэг үзэгчид байрны урьдчилгаатай тэнцэх 25.800.000 төгрөгийг тайзан дээр гардуулж байсан юм.
Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл-2018” үзэсгэлэнд оролцсон 87 уран бүтээлчийн монгол зураг, уран зураг, баримал, сийлбэр, өнгөт бар, арьсан урлал, график болон инстоляци чиглэлийн нийт 117 нэр бүхий бүтээлээс шилдгээр шалгарсан зургаан бүтээлийг улсын сан хөмрөгт худалдан авахаар боллоо.
Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Урлагийн хот-Улаанбаатар” төсөлд Монгол Улсын Хүүхэлдэйн театраас ирүүлсэн Н.Мандалын зохиол “НУУЦЫН ЭРЭЛД” хүүхдийн жүжиг шалгарсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 26-нд үзэгч олон, хүүхэд багачууд та бүхэнд хүргэх гэж байна. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан “ШИЛДЭГ ЗОХИОЛ” шагналыг хүртсэн юм.
Ази Европыг хуурай газраар холбосон эртний түүхт хоёр зам бол Торгоны болоод Цайны замууд юм. Аль алинд монгол жинчдийн гүйцэтгэсэн үүрэг их гэлцдэг. Хүн төрөлхтний түүхэнд Торгоны, Цайны, Хаш чулууны, Давсны, Дарсны г.м. худалдааны олон зам байсан гэдэг, гэхдээ цайны замын ачааны эргэлт, барааны нэр төрөл, ач холбогдлоороо Торгоны замын дараа ордог байжээ.
Тэртээх 1993 онд байгуулагдсан цагаасаа “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн хамтлаг бол “Хурд”-ынхан.
Улсын филармони намар цагийн үзвэрийн нээлтээ “New season” тоглолтоор эхлүүлдэг уламжлалтай. Энэ удаад Морин хуурын чуулгын шинэ бүтээлээр үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэл хангажээ. Тоглолтынх нь талаар Улсын филармонийн маркетингийн алба хариуцсан хэвлэл мэдээллийн ажилтан Г.Банзрагчаас тодруулахад “Энэ жил 47 дахь удаагийн нээлтийн тоглолтоо эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тоглолтын бэлтгэл ажил дуусах шатандаа орсон. Улсын филармонийн уран бүтээлчид Морин хуурын чуулга шинэ бүтээлүүдээрээ үзэгчдээ баярлуулна” гэв.
Улсын хэмжээнд Музейн үзмэр худалдан авах зориулалтаар 285,5 сая төгрөг 2018 оны төсөвт батлагдсан бөгөөд Соёл, урлагийн газраас улс, орон нутгийн музейнүүдээс үзмэр болгон худалдаж авах эд өлгийн зүйлийн саналыг 2018 оны 5 сараас авч нэгтгээд байна.