Ангилал: Уртын дуу

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам” –ын дагуу энэ онд бүтээн туурвигдсан бүтээлийг 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 22-ныг хүртэлх хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газарт хүлээн авч шалгаруулан улсын санд худалдан авна.

БСШУС-ын сайдын 2017 оны А/243 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас “Дуу бүжгийн чуулгын шилдэг бүтээл, уран бүтээлч шалгаруулах улсын IV уралдаан”-ыг 2018 оны 09-р сарын 20-23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сум /Зүүн хараа хот/-д зохион байгууллаа. Уралдаанд 5 дуу бүжгийн чуулгын нийт 270 гаруй уран бүтээлчид оролцож дараах бүтээлүүдээр өрсөлдөв. Үүнд:

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам , Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын уран зургийн галерей хамтран Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2018 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн болон шалгаруулалтыг өнөөдрөөс /2018.09.27/ аравдугаар сарын 12-ны өдрийг хүртэл Монголын Уран зургийн галерейд зохион байгуулах гэж байна.

Кино урлаг нь хөгжлийн оргилдоо хүрчихсэн, хөгжингүй, хөгжиж яваа улс орнууд өөрсдийн гэсэн олон жилийн түүхтэй “Кино наадам”-уудтай байдаг. Бидний хамгийн сайн мэдэх нь “Оскар”-ын шагнал гардуулах ёслол. Жил бүр зохион байгуулагддаг энэ наадмаар холливуд, олон улсын бүрэн хэмжээний, анимэйшн, баримтат киноны шилдгүүдийг тодруулдаг. Оскар өдгөө 90 жилийн түүхтэй болжээ. Үүнээс гадна Канн, Берлин, Венец, Бусан зэрэг олон нэр хүнд бүхий кино наадмуудыг бид мэднэ.

Алдарт дуучин Риана жин нэмж гадаад төрхийн хувьд нилээдгүй өөрчлөгдсөн билээ. Зарим нэг нь түүний одоогийн төрхийг илүүд үзэж буй бол зарим фенүүд нь хуучин төрхөнд нь илүүтэй хайртай хэмээжээ. Өсвөр насны охиноос мяраалаг бүсгүй болон өөрчлөгдсөн дуучин Рианагийн өмнө ба одоо үеийн фото зургуудаас сонирхъё.

Жүжигчин Мэрлин Монрогийн унаж байсан хоёр хүний суудалтай, дээд тал нь онгойдог 1956 оны Форд Тандербөрд хэмээх машиныг арваннэгдүгээр сард Лос Анжелес хотноо зохион байгуулагдах Жулейны дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжав үзэгч түмэндээ зориулан шилдэг, шинэ уран бүтээлийн дээж “Миний дуунууд” тоглолтоо 20 жилийн турш тасралтгүй сонсогч түмэндээ толилуулаад байгаа билээ. Тэгвэл энэ жил “Миний дуунууд” тоглолтын 20 дахь жилийн ойн баяр “Миний дуунууд – 2018” концерт 2018 оны аравдугаар сарын 26,27 ны өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд зохион байгуулагдах гэж байна.

“Хурд” хамтлаг 25 насны ойгоо тохиолдуулан “Нар” нэртэй тоглолт хийхээр бэлтгэлдээ ороод байна. Гэр бүлийн хамтлаг хэмээн нэрлэгдэж ирсэн “Хурд” Voice шоуны шилдэг оролцогч А.Болормааг эгнээндээ багтаасан. Өнгөрсөн зун Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын үдэш” цэнгүүн болоход шинэ гишүүнээ танилцуулж байсан юм. Тэгвэл энэ удаагийн тоглолтоор “Хурд” хамтлагийн дуунуудыг эмэгтэйлэг хоолой давамгайлсан өөр нэгэн төрлөөр сонсох нь ээ.

Монгол улсын СУИС болон Тайванийн Соёлын хамтын ажиллагааны нийгэмлэг есдүгээр сарын 18-21-ны өдрүүдэд “Тайваний баримтат киноны наадам”-ыг хамтран зохион байгуулахын сацуу “Түүхэн он цагийг түүчээлсэн баримтат киноны уран бүтээлчид” нэртэй уулзалт семинарыг амжилттай зохион байгуулж, мэргэжил нэгтнүүд харилцан туршлага солилцож, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Монголын театрын нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг ирэх сарын 6-аас эхлэн Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дахин тоглогдох болжээ. Жүжгийн зохиолч Д.Мэндсайханы шинэчилсэн зохиолоор тус театрын уран бүтээлчид өнгөрөгч хоёрдугаар сард тайзнаа тавьж байсан юм.