Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл хамтран, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол Францын төв, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино (УБОУК) наадмыг 2018 оны 10-р сарын 22-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Ангилал: Уртын дуу
Монгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.
Монголын кино урлагийн салбарынхны ашиг орлогийг тодорхойлох, киночдын дунд шударга өрсөлдөөн бий болгох, үзэгчдийн тоо, судалгааг тодорхой болгох үүднээс нийслэлийн кино театруудад гарч буй монгол кинонуудын орлогын мэдээллийг олон нийтэд цаг тухай бүрт нь мэдээлж байх ажлыг “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-аас 2013 оноос хэрэгжүүлж эхлэсэн билээ. Гэвч сүүлийн жилүүдэд тус үйл ажиллагааны хэрэгжилт зогссон.
Өвөг дээдсээр уламжлагдан ирсэн хосгүй нандин өв соёлоо үеийн үед хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь энэ цаг үеийн тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Солиотой баян Азиуд” кино ирэх 11 дүгээр сарын 30-наас эхлэн Хятадын кинотеатруудаар гарч эхэлнэ гэж “Warner Bros.” компани мягмар гарагт мэдээлэв. Дан Ази жүжигчдийн бүрэлдэхүүн бүхий маш баян Азиудын тухай кино Хятад улсад амжилт олох эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд уг кино нь “Алт ухсан түүх” нэртэйгээр олон нийтийн хүртээл болох ажээ. Тус кино өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Хонг Конгод нээлтээ хийхдээ “Миний супер баян найз залуу” нэртэйгээр үзэгчдэд хүрч байсан юм.
Тайвань Улсад зохион байгуулагдсан дэлхийн 20 гаруй улсын үндэсний урлагийн хамтлаг, уран бүтээлчид оролцсон наадамд СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн “Тэнгэр Аялгуу” хамтлаг, Бүжгийн урлагийн сургуулийн багш оюутнууд оролцож улс орныхоо нэрийг дуурсгаад иржээ.
СУИС монголын бүжгийн урлагийн сургалт, судалгаанд шинжлэх ухаанд суурилсан техник технологийн цоо шинэ дэвшлийн цаг үеийг авчирлаа. Энэ бол Бүжгийн урлагийн сургууль дээр байгуулагдсан Пилатисын хөгжлийн лабораторийн нээлтэд оролцсон монголын бүжгийн урлагийн толгой эрдэмтэн судлаач, багш дасгалжуулагч, нэртэй бүжигчдийн санал нэгтэй хэлсэн дүгнэлт.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулж буй “Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн” эхэллээ. Соёлын өвийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг илтгэж, цаашид бодлого, хэрэгжилтэд анхаарах асуудлыг тодруулах зорилготой уг зөвлөгөөнд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Боловсрол, соёл урлагийн газрын дарга, соёл, урлаг хариуцсан мэргэжилтэн, улс, орон нутгийн музейн захирал, зарим номын сангийн захирал, эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, соёлын өв хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн 250 гаруй хүн оролцож буй юм.
Орон нутагт байгуулагдаж буй дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 800 хүний суудалтай тус театрын нээлтэнд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал болон тус нутгаас төрөн гарсан урлаг, соёлын үе үеийн алдартнууд, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн театр, Хөгжим бүжгийн коллеж, барилгын ажлыг гүйцэтгэсэн “Рендербау” ХХК-ийн хамт олон, орон нутгийн театр урлагийн байгууллагын удирдлагууд оролцлоо.
“Параллель ертөнц” инээдмийн УСК Юнивишн, Скаймедиа, DDISH, LOOKTV -н видео санд орлоо. Монголын хамгийн анхны сүнстэй инээдмийн кино гэдгээрээ онцлог уг бүтээл 10 дугаар сарын 16-наас буюу өнөөдрөөс эхлэн Юнивишн, Скаймедиа, DDISH, LOOKTV -н видео санд орлоо.