Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Азийн урлагийн их наадмын дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулъя
Нийгэм

Азийн урлагийн их наадмын дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулъя

Урлаг Урлаг03/06/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5181462813875992019-06-03-17-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байгаа юм.

   Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон “Арт–Лар ТББ” хамтран  авсан. Энэ ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/804 тоот  тушаалаар “Азийн ардын урлагийн их наадам”– ыг Улаанбаатар хотноо  зохион байгуулах, хугацаа болон зохион байгуулах хорооны дарга, гишүүдийг баталсан.  

   Азийн урлагийн их наадмыг зургадугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ удаагийн наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахсктан  зэрэг 20 гаруй орны 200 гаруй ардын авьяастан хүрэлцэн ирэхээр бүртгүүлээд байгаа юм. 

Наадмын дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулъя. 


   Азийн ардын урлагийн их наадмын хүрээнд олон нийтэд зориулсан "АРДЫН УРЛАГИЙН БАЯР" арга хэмжээ зохион байгуулагдана. Үүнд: Азийн улс, орнуудын хувцасны соёлыг таниулах, сурталчилах жагсаал, цам харайх ёслол, язгуур урлагийн болон зан үйлийн хамтлагуудын тоглолт, үндэсний хөгжимчдийн тоглолт, бий биелгээг сурталчлах тоглолт, ардын дуучдын тоглолт, тойрон бүжиг зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулна.

Азийн ардын урлагийн их наадам зохион байгуулагдах өдрүүдэд иргэд олон нийтэд хандсан дараах гурван том тоглолт задгай талбайд нийтийн хүртээл болно. Үүнд: Их наадмын нээлтийн тоглолт, азийн ардын урлагийн их наадмын шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолт, их наадмын хаалтын тоглолт, шагнал гардуулах ёслол багтана.

Азийн ардын урлагийн их наадмын хүрээнд азийн гар урлалын үзэсгэлэн, үндэсний өв соёлыг таниулах сургалт болон азийн хоолны өдөрлөгийг зохион байгуулна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026
Нийгэм Урлаг

Төв аймгийн Сэргэлэн сумын хүүхдүүд “Болор эгшиглэн” наадамд тэргүүллээ

01/10/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Г.Ариунбаатар Ж.Вердийн наадамд “Набукко” дуурийн гол дүрд тоглолоо

05/10/2026

Кейт Уинслет 51 нас хүрлээ

05/10/2026

Жүжигчин О.Энхтуул “Улаан байшин”-даа эргэн ирлээ

05/10/2026

Найруулагч Б.Баатарт хилийн хориг тавьсанаас болж “Монгол хаан” жүжгийн гадаад дахь зарим тоглолтууд цуулагджээ

05/10/2026

Дуучин Т.Солонго “Уран бүтээлээ хийж, пянзаа гаргах мөрөөдөлтэй” гэв

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.