Ангилал: Нийгэм

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ. Монголын кино урлаг өмнө нь ямар нэгэн хуулийн зохицуулалтгүй явж ирсэн бөгөөд анх удаа өөрийн гэсэн хуультай болох гэж байгаа нь энэ юм.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.43, 3.2.59-т заасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор барих асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан.

Өчигдөр буюу 2019.04.15-ны өдөр “Бүтээгч Ертөнц” хамтын хөгжлийн орон нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхэллээ. Энэхүү Бүтээгч Ертөнцийн онцлог нь салбар салбарын ТББ, залуучууд, оюутан залуус хамтран өөрсдийн орон зайг бий болгох юм.

Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаж яваа олон залуус бий. Тэдний нэг нь Оюундалайн Цацрал юм. Тэрбээр Америкийн Лос-Анжелес хотноо ажиллаж, сурч байгаа монгол оюутнуудын төлөөлөл болсон эмэгтэй. Өнгөрөгч баасан гаригт Америкийн 60 жилийн түүхтэй Холливудын KPKF FM 90.7 Impact Talk шоунд анхны Монгол зочин болж оролцжээ.

Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид Г.Мөнхбаяр буюу Becky нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл БНСУ-ын Сөүл хотноо дөрөвдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “LBMA Star Awards” наадамд Монгол Улсаас анх удаа Г.Мөнхбаяр оролцож Азийн 20 орчим орны шилдэг шинэ залуу поп дуучидтай өрсөлдөн шилдгээр шалгарч өчигдөр эх орондоо иржээ.

“Хаан ширээний тоглоом” телевизийн олон ангит киноны сүүлчийн бүлгийн эхний анги өнөөдөр /2019.04.15/ үзэгчдэд хүртээл боллоо. Найман жилийн туршид бүтээгдсэн тус кино өнөөдөр дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа бөгөөд жүжигчдийнх нь ч ашиг орлого нэмэгджээ. Тэгвэл “Хаан ширээний тоглоом” киноны жүжигчид нэг ангид тоглоход хэчнээн ам.долларын орлого олдог тухай сонирхолтой баримтыг хүргэе.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, СУИС-ийн Соёлын сургуультай хамтран зохион байгуулсан Соёлын биет бус өвийн “шавь” сургалтын эхний шатны хөөмийн сургалтын тайлан өчигдөр болж өнгөрлөө. Уг сургалтын тайланд Соёл, урлагийн газрын Соёлын биет бус өв, баримтат өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Мэндсайхан, СУИС-ийн Соёлын сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд оролцон суралцагсдын Монгол үндэснийхээ соёлын биет бус өв “хөөмий”-н урлагийн анхан шатны суурийг сурч мэдсэнтэй танилцлаа.

Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны удирдлагууд саяхан болж өнгөрсөн ҮII их хурлаас гарсан шийдвэр, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа болон 2019 онд зохион байгуулах хурдан морины уралдааны талаар мэдээлэл хийлээ.

Засгийн газрын ээлжит хурлаар “Чингис хааны өв, соёлын хүрээлэн” байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тус хүрээлэнг байгуулснаар “Мянганы суут хүн-Чингис хаан”-ы Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг гадаад, дотоодод дагнан сурталчлах, таниулах, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар ШУ болгон хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Сүүлийн үед Чингис хааныг өөрсдөөсөө гаралтай гэх зэргээр өмчлөх хандлагыг зарим улс орнууд ил тод илэрхийлэх болсон. БНХАУ-ын ӨМӨЗО гэхэд бодлогоор Чингис хаан судлалд онцгой анхаарч, их хэмжээний санхүүжилт гарган судалгааны олон чиглэлээр ажиллаж Чингис хаан судлалыг ӨМӨЗО-нд төвлөрүүлэх хандлагатай болсон. Дэлхий нийтэд ч Чингис хаан, 13-р зууны үеийн түүх, соёлын талаарх бодитой ойлголт хангалтгүй байгаа. АНУ-ын дунд сургуулиудад л гэхэд Хубилай хаан бол түүхэндээ Хятадын хаан байсан гэж зааж байна.