Ангилал: Уртын дуу

Сонгодог урлагт дурлагч үзэгч олондоо зориулан “Номадик балет” продакшн намрын нээлтээ болгон “Грандэур” орчин үеийн балетын шоу тоглолт хийхээр болжээ. Балетын шоу энэ сарын 28-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “амилах нь ээ”.

Монголын моно жүжгийн төвөөс жил бүр зохион байгуулдаг “Ялагчдын цуваа” (The parade of winners) моно жүжгийн олон улсын наадам энэ сарын 26-30-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. 2015 оноос хойш өдгөө 4 дэх жилдээ зохиогдож байгаа уг уралдаанд энэ жил Монгол, Якут, Тува, Америк, Казакстан, Солонгос, Болгарь зэрэг орны уран бүтээлчид оролцож авьяас билгээрээ өрсөлдөнө. Уг олон улсын уралдаанд өнгөрсөн зургадугаар сард улсдаа ганц хүний жүжгээр өрсөлдөн шалгарсан жүжигчид улсаа төлөөлөн оролцох юм.

Хөгжмийн концертын яруу сайхан аялгуу нь үзэгч, сонсогчдын сэтгэл зүрхэнд уусан нийцэж оюун ухааныг сэргээн, зүрхийг догдлуулж ер бусын сайхан мэдрэмжийг төрүүлдэг билээ. Тийм ч учраас хөгжмийн концерт нэг л ер бусын тансаг гайхамшигтай байдаг.

Лондон хотноо энэ 9 дүгээр сарын 4–23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “London Design Biennale 2018”-д өөрийн уран бүтээлээ толилуулах, бусдаас суралцах, дэлхий ертөнцийн хөгжлийн чиг хандлагыг танихаар олон орны уран бүтээлчид идэвхтэй оролцлоо. Манай улсаас ноолууран эдлэл үйлдвэрлэгч “OYUNA” брэнд Тогтвортой ноос ноолуурын эвсэлтэй хамтран оролцов.

Сүүлийн жилүүдэд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болсон үр хөндөлт, хил давуулж хүүхэд худалдаалах гэмт хэргийн асуудлыг хөндөх, эх үрийн нандин холбоо гэж юу болох тухай өгүүлэх бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Хөхөөний Үүр” уран сайхны кино энэ сарын 27-нд нээлтээ хийхээр болжээ.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үлээвэр найрал хөгжимчдийн дунд зохион байгуулагдах Цэргийн хөгжмийн нэрт зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Долгорын Сандагсүрэн агсны нэрэмжит анхдугаар уралдаан 09-р сарын 20-22-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.

Америкийн HBO сувгийн “Game of Thrones” кино энэ жилийн шагнал гардуулах ёслолын шилдэг цувралаар тодорлоо. Үзэгчдийн хувьд энэ нь тийм ч гэнэтийн зүйл байсангүй. Энэ удаагийн ёслолд “Game of Thrones” 22 төрөлд нэр дэвшсэн ба тус цуврал анх дэлгэцнээ гарснаас хойш Эммид нийт 129 удаа нэр дэвшээд байгаа юм.

Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа “Сэтгэл догдлуулсан орой” тоглолт есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Corporate Concert Hall-д болно. Энэ удаагийн тоглолтод түүний үүсгэн байгуулсан “Kиви” хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор цуглаж, тоглолтод оролцох юм байна. Мөн Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп дива С.Наран, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор, “Инээмсэглэл” хамтлаг, альтернатив Отгоо, Д.Отгонжаргал, хийлч Дээгий, дуучин Наагий болон бусад хамтлаг, дуучид оролцох юм байна.