Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гарагийг хамгийн үр бүтээлтэй өнгөрүүлсэн байгууллага гэж хэлж болохоор байлаа.
Ангилал: Нийгэм
v “ GG Мадагаскар” Үлгэрийн цирк 6 дугаар сарын 1- нээс Үндэсний соёл амралтын хүрээлэнд өдөр бүр тоглох гэж байна Амьтны хүрээлэнгийн хэсэг амьтад Африкийн ширэнгэн ойд хэрхэн ирж, ямар адал явдалтай учирч, анд нөхдийн нандин холбоо, эр зоригоороо яаж даван туулж байгаа онц сонирхолтой аялалын түүхийг хүүхдүүд та бүхэн хүрэлцэн ирж үзээрэй.
Сүүлийн үед телевизүүдийн цагийн ихэнхийг эзэлж байгаа зүйл нь солонгосын олон ангит кинонууд. Суваг эргүүлэх тоолонд л солонгос сериалууд гарч байх юм.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт “Сакурагийн цэцэрлэг” өнөөдөр, маргааш хоёр өдөр дэлгэрнэ. Учир нь Италийн алдарт хөгжмийн зохиолч, сонгодог хөгжмийн суут хүн Жакомо Пуччинийн “Эрвээхэй хатан” дуурийг Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтран бүтээх гэж байна. Энэ нь тавдугаар сард гадаад, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн томоохон ажлын нэг юм.
Испанийн Жулия Робертс гэгддэг Пенелопа Круз “LV magazine” сэтгүүлд өнгөрөгч амралтын өдөр ярилцлага өгчээ. Тэрбээр 2009 онд “Хар зүүд” уран сайхны киногоороо Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн аж.
Монголын хошин урлагийн шилдгүүдийг төрүүлэн гаргасан хамгийн ууган хамтлаг болох “Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид “Амьдрал өөрөө хичээл” драмын адал явдалт жүжгийг түмэн олондоо толилуулж үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Тэгвэл энэ удаад хүүхэд залууст зориулсан хоёр дахь бүтээлдээ ханцуй шамлан орсоноо дуулгалаа.
Дуунд дуртай, дуучин монгол түмэндээ “Хос шарга”, “Зөн билэгтэй ээж”, “Элээх тавилан”, “Хосын хорвоо” зэрэг олон сайхан дуугаараа танил болж, Монголын урлагт тэр дундаа нийтийн дууны урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан уран бүтээлч бол яахын аргагүй дуучин, хөгжмийн зохиолч МУСТА Н.Баасандорж юм. Тэрбээр өөрийн онгод мэдрэмжээр хөглөгдөн гарсан олон сайхан хөг, аялгуугаараа түмэн олныг уяраасан хөгжмийн зохиолч, дуучин маань тун удахгүй хайрт ээждээ болон бүх сайхан ээжүүддээ мөн түмэн олондоо зориулан “Зөн билэгтэй ээж минь” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоороо бэлэг барихаар бэлтгэж эхэлсэн нь хэдийнэ хангагджээ.
Өмнөд Солонгосын савангийн дууриуд монголчуудыг байлдан дагуулаад олон жилийн нүүрийг үзэж байна. ТВ нэртэй бүхэн солонгос сериалаар өрсөлдөж, “онцгой эрх”-ээрээ гайхуулах болж. Анхны цувралуудаас нь ганц нэг кино үзчихдэг л байсан. Хоолны мастер Де Жангүм, зодооны гайхамшиг Ким Ду Хан гээд л нэрлээд байх биз. Гэвч түүх, эр зоригийн дуулиудаас гадна гэр бүлийн хэрүүл, өшөө хонзон агуулсан сериалууд орж ирсэн цагаас эхлээд асуудал үүдсэн хэрэг. Жигшүүртэй үзэн ядалт, өшөө авалт, эдгэшгүй өвчин шаналал, бүтэлгүй дурлал, бухимдал төрүүлэх тэнэглэл гээд бүх муу муухай бүхэн Солонгос сериалуудад багтан дүрслэгдчихнэ.
Холливудын жүжигчин Том Круз өөрийн 19 настай хүүгийн гаргасан үйлдэлд сэтгэл нь ихэд гонсойжээ. Жүжигчин Кэти Холмсоос төрсөн Сури охиноос гадна Крузд өөр хоёр өргөмөл хүүхэд байдгийн нэг нь Коннор Энтони билээ. Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа Круз сэтгүүлчдэд хүү нь найз бүсгүйгээсээ салах шийдвэр гаргасанд ихэд гонсойсон гэдгээ өгүүлжээ.
Төрийн байгууллагын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын зар үзэх бүртээ ямар шалгуур тавьсныг нь хараад гайхаш төрөх юм.
Тухайн цаг үед үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүмүүстээ тохируулчихсан юм шиг л ажлын байрны шаардлага гаргах нь түгээмэл болоод удлаа. Уг нь сонгон шалгаруулалтад орох иргэн Соёлын тухай хуульд заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байх учиртай. Гэхдээ давуу эрхтэйгээр хэрэгжиж байгаа нь томилох эрх мэдэлтнүүдийн шаардлага юм.
