Ангилал: Нийгэм

”АЛТАЙ КОНСТРАКШН” ХХК “ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ГРАНД ЦОМ” хүртлээ Барилгын манлай үйлдвэрлэгч “Алтай Констракшн” ХХК нь Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулсан 2014 оны Grand Еxpo төслийн арга хэмжээнд оролцож “ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ГРАНД ЦОМ” хүртлээ.

“K pop” урсгалын томоохон төлөөлөл болох Өмнөд Солонгосын охидын “Т-АРА” хамтлаг өнгөрсөн жил манай улсад тоглолтоо хийсэн билээ. Энэ хамтлаг Америк, Европын орнуудад хэдийнэ танил болсон бөгөөд тачаангуй байдлаас гадна эелдэг, яг л хүүхдээрээ мэт төрхийг илтгэдэг.

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Аялал жуулчлалын копораци, Залуу эмэгтэйчүүдийн клуб хамтран эх үрсийн баярыг угтаж “Ээжээ би танд хайртай” аяллыг зохион байгуулах гэж байна. Энэхүү аялал нь анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд цаашид жил бүр зохион байгуулагдах юм.

“Шүүдэр” продакшны ээлжит уран бүтээл болох “Улаан пальто” уран сайхны кино саяхан нээлтээ хийсэн билээ. Хэдийгээр дэлгэцнээ гараад удаагүй байгаа ч үзэгчид тус кинонд ам сайтай байгаа төдийгүй магтсан, сайшаасан сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Харин зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг кино урлагт татагдах болсноор үзгээ түр хойш тавихад хүрээд байгаа гэнэ.

Зуны урин дулаан цаг айлчилж байгаатай холбоотой их хотын цоглог залуусын шоуны улирал эхэлжээ. “Цамцаа тайчаад шид” гэх шоу тун удахгүй буюу тавдугаар сарын 30-нд “Брикс” клубт болох нь ээ.

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос 2014 оны 6 дугаар сарын 1-ний “Хүүхдийн баяр”-ын өдрийг “ХҮҮХЭД-ХӨЛБӨМБӨГ-ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр” болгон тэмдэглэн өнгөрөөх гэж байна. Энэ өдөр МХБХ-ны “Цэнгэлдэх Хүрээлэнд”-д хүрэлцэн ирсэн бага насны хүүхэд бүхэнд хөлбөмбөгийн анхан шатны арга техник болон олон төрлийн элемент, дасгал хөдөлгөөн хийж, анхны гоолоо хаалганд оруулж, хөлбөмбөгийн гайхамшиг, баяр баяслыг мэдрүүлэх болно.

“Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Анхны үнсэлт” мюзикл, МУСТА, Буриад улсын гавъяат жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нарын гол дүрд нь тоглосоноор өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийж хүүхэд залуусыг байлдан дагуулсан билээ. Ийнхүү их хотын хүүхэд залуусыг байлдан дагуулсан “Анхны үнсэлт” мюзикл зургаадугаар сарын 1-нд буюу эх зрсийн баярын өдрөөр 19:00 цагаас “Залуучуудын соёлын төв”-д үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдох нээ.

Төв аймгийн Бүрэн сумын Монголын хөтөл гэдэг газарт ном хэлбэртэй, арслантай суурь бүхий Дуун хөшөө сүндэрлэн бослоо. Тус хөшөөний нээлт 5 сарын 23-ны билэгт сайн өдөр болсон байна. Хөшөөнд Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодолын шүлэг, Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шаравын аялгуу “Нутгийн дуу”, яруу найрагч Найдансодын Энхбаатарын шүлэг, Хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаярын аялгуу “Тэргүүн хамбын нутаг” дуунууд мөнхөрчээ. “Нутгийн дуу”-г Чингис хаан хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан дуулж олны хүртээл болгож байсан бол “Тэргүүн хамбын нутаг” дууг МУСТА, дуучин А.Хосбаяр дуулжээ.

Хэдхэн хоногийн дараа хүүхдийн баяр болно. Баярынх нь өдрөөр хайртай үрсээ хэрхэн баярлуулах талаар ээж, аавууд бодож эхэлсэн нь лавтай. Баярын төлөвлөгөөгөө боловсруулж суугаа эцэг, эхчүүдэд нэгэн мэдээ дуулгая.

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж санаачлан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хамтран ажилладаг ажил олгогч байгууллага, бүртгэлтэй байгаа ажил хайгчдын хүүхдүүд, “Манай гэр” асрамжийн газарт өсөн, хүмүүжиж байгаа бяцхан үрс болон хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудын хүүхдүүдийг “Хөх хулганы орон” тоглоомын төвд үнэгүй тоглуулж бэлэг барьлаа. Тус үйл ажиллагааг “Их монгол жуулчин” ХХК, “Хөх хулганы орон” тоглоомын төв дэмжин хамтран ажилласан байна.