Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Жазз ба морин хуур тоглолт эгшиглэнэ
Нийгэм

Жазз ба морин хуур тоглолт эгшиглэнэ

Урлаг Урлаг29/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1sh147ljagnpe53gpa8lu186cn3376167272014-05-29-17-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Их талын жазз” төрийн бус байгууллага, Нью Йоркийн Их Сургуулийн Жазз хөгжмийн тэнхимтэй хамтарсан соёл, урлагийн солилцооны төслийн үйл ажиллагааны хүрээнд АНУ-ын Нью Йоркын их сургуулийн жазз факультетийн захирал Дэвид Шроёдер тэргүүтэй “Комбо Нуво” хамтлагийн шилдэг жазз мастер, багш, хөгжимчид болон Монголын Үндэсний морин хуурын чуулгын хамтарсан тоглолтыг зохион байгуулж байна.

“Комбо Нуво” нь Нью Йоркийн шилдэг уран бүтээлчид болох аман хуурч, уран сайхны найруулагч Дэвид Шроёдер, “Saturday Night Live” хамтлагийн ахлагч, саксафонч Ленни Пиккет болон алдарт хөгжмийн найруулагч, хөгжмийн зохиолч Рич Шимариа зэрэг бусад уран бүтээлчдээс бүрдсэн чөлөөт сэтгэмжээр тоглодог хамтлаг юм.

Тус хамтлаг нь жазз болон сонгодог хөгжмөөс  аваад блюз болон олон орны ардын хөгжмийг хүртэл маш олон төрлийн хөгжмийн төрөл, жанрыг уран бүтээлдээ тусгадаг. “Комба Нуво” хамтлагийн гишүүд Майлс Дэвис, Рави Шанкар, Элтен Жонн, Ио Ио Ма, Паул Симон, Натали Кол, Дэв Дуглас, Оскар Кастро Невес, Рэнди Брекер болон Товер оф Повр зэрэг домог болсон уран бүтээлчидтэй хамт тоглож байжээ. Ийнхүү маш олон туршлагатай уран бүтээлчдийг нэгтгэснээрээ тус хамтлаг жинхэнэ жазз хөгжимийг гайхамшгийг бүтээжээ.

“Комбо Нуво” хамтлагийн бас нэгэн онцлог бол бусад улсын симфони найрал хөгжмийн оркеструудтай хамтарч тоглодог байна. Эдгээр хамтарсан тоглолтуудад хамтлаг, оркестр хоёр нэг цөм болж чаддагаараа аль аль талдаа гайхалтай тоглолт, туршлага болж чаддаг аж.

Энэхүү соёл, урлагийн солилцооны хөтөлбөрийн хүрээнд “Комбо Нуво” хамтлаг ирэх зургаадугаар сарын 1-4-ний хооронд “UB Jazz Club”-д монголын жазз уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтоо тоглох ба зургаадугаар сарын 5-д Дуурь, бүжгийн эрдмийн театрт монголын Морин хуурын чуулгатай хамтарсан тоглолтоо зөвхөн нэг удаа толилуулах нь ээ.

Эх сурвалж: eagle.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Батсуурийн Золжаргал таалал төгслөө

20/05/2026

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026

Дрейк гурван цомог, 17 клипээр нэг дор “бөмбөгдөв”

19/05/2026

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026

“Barbie Girl” дуугаараа алдартай “Aqua” хамтлаг тарж байгаагаа зарлалаа

19/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.