Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд нийслэл болоод орон нутаг дахь залуучуудын салбар холбоодоо идэвхижүүлэх, үйл ажиллагааг нь тогтворжуулах, харилцан хамтарч ажиллах, олон үйл ажиллагааг нийслэл болоод орон нутагт зохион байгуулж байгаа юм.
Ангилал: Нийгэм
Нийслэлийн “Улаанбаатар чуулга”, Монголын үндэсний хөгжим, хөгжимчдийн холбоо хамтран эхийн алдрыг мөнхрүүлэх зорилго бүхий “Монголын үзэсгэлэнт саран гоо” тоглолтыг тавдугаар сарын 30-нд 19.00 цагт Нийслэлийн “Улаанбаатар чуулга”-ын их танхимд зохион байгуулах нь ээ.
Амьд хөгжмийн “Playtime” наадам энэ жил 13 дахь удаагаа “нүргэлнэ”. Наадам уламжлал ёсоор Гачууртын “Монгол шилтгээн” цогцолборын задгай талбайд долдугаар сарын 19, 20-нд болох юм. Наадмын эргэн тойрон дахь сэтгэл хөдөлгөсөн мэдээ гэвэл анх удаа болон шинээр цомог гаргаж байгаа хамтлагууд шинэ бүтээлээ “Playtime” наадмын тайзнаа тоглож, тэсрэлт хийхээр болжээ.
Тэртээх 25 жилийн өмнө Ардчилсан хувьсгалыг цуурайтуулж байсан “Хонхны дуу” дахин амьдаар эгшиглэх болжээ. Энэ дууг амьдруулж, монголчуудын цээжинд хоногшуулж байсан хамтлаг бол “Хонх”. “Хонхны дуу”-гаас гадна “Бидний араншин”,” Үүлэн чөлөөний нар”, “Хотын гудамж”, “Алтан хавчаар”, “Рашаантын 18”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг олон дуугаар Монголын урлагт нэгэн шинэ өнгө нэмж байсан “Хонх” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байна. Анх 1989 онд С.Цогтсайхан, Н.Энхбаяр, Д.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, есдүгээр сарын 17-нд анхны концертоо Улсын филармонийн тайзан дээр тоглож байснаас хойш эдүгээ 25 жил өнгөрчээ.
Нийслэлийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 1100-1600 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.
Зун цаг айлчлан ирсэн энэ цаг үед зайрмагнаас татгалзах хүүхэд багачууд гэлтгүй томчууд ч татгалзахгүй амтархан иддэг. Тэгвэл уншигч та бүхэндээ зуны өдрүүдийг зугаатай өнгөрөөхөд нь тус болох нэгэн сайхан арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.
Монголын үндэсний циркийн урилгаар дэлхийд алдартай одой циркчид Монголын манежнаа зочлон гайхамшигт тоглолтоо толилуулж эхэлллээ Тэрбээр циркийн бүхий л төрлийн үзүүлбэрийг багтаасан “Бяцхан оддын гайхамшиг” нэртэй тоглолт тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд хэдийнэ эхний өдрүүдийн тасалбар худаалагдаж дууссан байна.
“BBС”-гийн хоёрдугаар сувгаар “Inside No 9” нэртэй телевизийн шинэ цуврал кино үзэгчдийн хүртээл болоод буй. Дэлхийн олон олон телевизийн цувралаас “Inside No 9”-ийг зүгээр ч нэг онцолсонгүй.
Хүнийг амьдад нь хайрлаж, алдаршуулна гэдэг хамгийн сайхан. Олны хайртай дуучин Н.Төмөрхуяг Монгол Улсын гавьяат хэмээх цолыг хүртсэн нь дээрх үгийн биелэл болсон гэлтэй. Төрийн тэргүүний мэдрэмжтэй зарлиг ард түмний хүсэн хүлээсэн цолыг баталгаажуулсан нь хэдхэн сарын өмнөх явдал.
Милл кино компани 4 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино нь болох “Ээжээ, надтай гэрлээч” уран сайхны киноныхаа эвлүүлгийн ажлыг дуусган өнгөө засварлахаар хятад улсыг зорьсон байна.
