“Ану хатан” –аар үзэгчдийг шуугиулсан “Шүүдэр” продакшн дараагийн киногоо нээхэд бэлэн болжээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдвэлэн зохиолыг нь бичсэн энэ кино нь адал явдалт, драм төрлийн кино ажээ.
Ангилал: Нийгэм
1990 оноос хойш манай төр засаг кино урлагийг үзэл суртлаас ангид байлгах “бодлого” барьсан гэх ч хэрэг дээрээ огт бодлогогүй орхижээ.
Амьд хөгжмийн 13 дахь удаагийн “Playtime-2014” наадам долдугаар сарын 19, 20-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болох бөгөөд энэ жил наадамд 30-35 хамтлаг тоглох ажээ.
Наадамд уламжлал ёсоор зочин хамтлагууд оролцохоос гадна шинэ залуу хамтлаг, дуучдыг шалгаруулалтад оруулж, сонгох юм. Наадмын шалгаруулалтын бүртгэл тавдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэхийг зохион байгуулагчид хэлсэн.
“Unitel”, “Univision” компаниас “Холливуд Монголд” хөтөлбөрийн хүрээнд дахин өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөг өнөөдөр 18:00 цагаас болно.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа киноны орлогыг олон нийтэд зарладаг уламжлал тогтсон билээ.
Тавдугаар сарын эхний хоёр долоо хоногийн байдлаар “Өргөө” болон “Тэнгис” кино театрт “Үргээлэг” кино үргэлжлүүлэн тэргүүлсээр байсан бол тавдугаар сарын 14-ны өдөр нээлтээ хийсэн “Луйвар” уран сайхны кино жагсаалтад хүч түрэн орж иржээ. Харин “Тэртээх ертөнцийн хөгжимчин” кино ганцхан долоо хоног гараад түр зогссон байна.
Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” олон улсын театрын их наадам энэ сарын 19-нд шилдгүүдээ тодруулна. Энэ удаагийн наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдэд 20 уран бүтээл өрсөлдөж байна.
Нигерт өсвөр насны 200 гаруй охидыг хулгайлсан хэрэг өнгөрсөн сард гарсан. Охидыг хулгайлсан “Боко Харам” бүлэглэлийн эсрэг дэлхийн одод суллахыг шаардан эсэргүүцлээ илэрхийлээд байгаа билээ. Сүүлд гэхэд Оросын супер модель Ирина Шейк охидыг суллахын шаардан нүцгэн эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
20 жилийн өмнө “Бүсгүйн зураг” дуугаа дуулсаар тайзнаа анх гарч байсан дуучин Л.Байзда ирэх сарын 20,21-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд “амьд” хөгжимтэйгээр тоглолт хийхээр бэлтгэл ажлаа хийж байгаа гэнэ. Тайзнаа гарсны 20 жилийн ойдоо зориулсан энэхүү тоглолтод дуучин Л.Байздагийн хит болсон бүтээлүүдээс болон сүүлийн үеийн уран бүтээлүүд үзэгчидэд хүрэх юм.
“Дон Жуан” дуурийн анхны тоглолт 1787-10-29 нд Прага хотноо болж байсан түүхтэй. Харин манай тайзнаа 2004 оны аравдугаар сарын 23-нд анх тоглож байсан юм. Энэ удаагийн “Дон Жуан” дуурийн гол дүрүүдэд буюу Дон Жуанд Ч.Энхтайван, Лепореллод Ж.Бямбажав, Донна Аннад Б.Энхнаран, Дон Оттовиад Б.Гомбо-Очир, Донна Эльвирад Ш.Наранчимэг, Церлинад Ө.Уянга, Мазеттод Э.Бумхүү, комендаторт С.Бат-Эрдэнэ нар удирдаач Н.Туулайхүүгийн удирдлан дор эгшиглүүлэх юм.
Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” олон улсын театрын их наадам энэ сарын 19-нд шилдгүүдээ тодруулна.
Энэ удаагийн наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдэд 20 уран бүтээлийн 80 гаруй уран бүтээлчид шилдгийн шилдгийн төлөө өрсөлдөх аж.
