Ангилал: Нийгэм

Анх үзэгчидтэй The Social Network кинонд бүтээсэн дүрээрээ танилцсан залуу жүжигчин Andrew Garfield-ийг өдгөө “The Amazing”, “Spider-Man” киноны Peter Parker-ийн дүрээр нь илүү таних бизээ. Канадын индирок хамтлаг болох Arcade Fire хамтлаг өөрсдийн “We Exist” дууны видео клипэнд Andrew Garfield-г уриж оролцуулсан байна. Уг видеонд Andrew Garfield нэгэн ижил хүйстэн залуугийн дүрийг бүтээжээ.

“MIXX” хамтлагыхан энэ зуны өнгө аясыг тодорхойлох, шинэ дүр төрхийг харуулсан “Хаалгаа нээ” уран бүтээлээрээ сонсогч фэнүүддээ бэлэг барихаар зэхэж байна.

Харин эргэн нэгдсэн тус хамтлагийнхан энэ удаад дахин бутарч дөрвүүлээ болсон бололтой юм. Энэ талаар тус хамтлагийнхан ам нээхгүй байгаа. Харин олон шинэ уран бүтээлээрээ үзэгч, сонсогч, фенүүдтэйгээ уулзана гэхээс өөр тайлбар өгөхгүй байна.

Монголын “сахиусан дара эх” судар “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн бүс нутгийн өвд бүртгэгдлээ. Энэ сарын 13-15-нд БНХАУ-ын Гуанжу хотод болсон ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн VI ээлжит хурлаар гишүүн орнуудаас дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж 16 бүтээлийг шинээр бүртгэсний дотор Монгол Улсаас дэвшүүлсэн“ Сахиусан Дара эх” бүтээл багтсан нь манай улсын соёлын түүхэнд бичигдэх үйл явдал боллоо.

80 жилийн түүхэн замналтай урлагийн ууган байгууллагуудын нэг Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ Европын орнуудаар аялан тоглолт хийхээр болсон байна. Эх орноо сурталчлах энэхүү аялал энэ сарын 28-нд эхлэх бөгөөд гурван сарын турш үргэлжилж, Европын нүүр царай болсон 40 гаруй хотод хүрэх аж.

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж” их, дээд сургуулиа төгсөж байгаа оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, зөвлөгөөг тогтмол зохион байгуулж байгаа юм.

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачлагыг 5 сарын 21-ээс хэрэгжүүлэх гэж байна.

“Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Анхны үнсэлт” мюзикл, МУСТА, Буриад улсын гавъяат жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нарын гол дүрд нь тоглосоноор өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийж хүүхэд залуусыг байлдан дагуулсан билээ.

Тус мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт “Олег юмов”, Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан, хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаараар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа юм.

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Нацагдоржийн номын санд шинээр шинэчлэн батлагдсан Соёлын өвийн тухай хуулийн талаар өнөөдөр илтгэл тавихаар болжээ.

Соёлын өвийг хамгаалах тухай хууль 2001 онд батлагдсанаас хойш уг хуульд 2001, 2003, 2004, 2005 онуудад нийт дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Эрдэнэзуу хийдийн “Хархорум” музейд өнгөрсөн шөнө хулгай орж, түүхийн ховор үзмэрүүд, үнэт эд зүйлс алдагдсан талаар мэдээлсэн. Эрдэнэзуу хийдийн “Хархорум” музейгээс зурган дээрх долоон бурхан хулгайд алдагджээ. Алдагдсан бүтээлүүд 18 дугаар зууны дунд үеийнх тэр дундаа түүхийн нэн ховор, зарим нь хосгүй үнэт бүтээлүүд байж.

Драмын урлагийн хөгжил уран бүтээлчдийн бүтээлч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор анхлан зохион байгуулагдаж ирсэн “Гэгээн муза” наадмын үйл ажиллагаа жилээс жилд өргөжин өнгөрсөн жилээс олон улсын наадам болон зохион байгуулагдаж байгаа билээ. Ийнхүү 83 жилийн түүхтэй драмын урлагийн шилдгүүд бүтэн жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлж, алдаршуулахаар нэгэн дор чуулж шилдгүүдээ тодрууллаа.