Монголын үндэсний циркийн урилгаар дэлхийд алдартай одой циркчид Монголын манежнаа зочлох гэж байна. Тэрбээр циркийн бүхий л төрлийн үзүүлбэрийг багтаасан “Бяцхан оддын гайхамшиг” нэртэй тоглолт тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 2-нийг хүртэл үргэлжлэх юм байна.
Ангилал: Нийгэм
Нийтийн дуучдын нэгдсэн холбооны тэргүүн, МУСТА Г.Чинболор өөрийн бие даасан “Төгөлдөр гоо” тоглолтоо энэ сарын 22-нд буюу өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө толилуулах гэж байна.
Өнгөрсөн долоо хоногт цахим ертөнцөд дуучин Beyonce-ын нөхөр реппер Jay Z түүний дүү Solange-тай нь цахилгаан шатан дотор муудалцаж байгаа бичлэг олныг шуугиулсан. TMZ-ын сайтаас гаргасан уг видео бичлэг нь “Met Gala” наадмын үеэрх “The Standard” зочид буудлын лифтэн дэх бичлэг байсан юм.
Монголын Залуучуудын Холбооноос 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Номын баяр” өдөрлөг энэ жил цар хүрээгээ тэлж өдөрлөгийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг номын сан, дэлгүүр болон хувь хүмүүс өөрсдийн шинэ болон хуучин номын үзэсгэлэн худалдаа явуулж байгаа бөгөөд ном хандивлах, номын хямдралтай худалдаа, номын солилцоо, оюутан залуучуудад номын сангийн үнэмлэх нээх /үнэгүй/, шинэ номын танилцуулга, номын дуудлага худалдаа гэх мэт үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 5 сарын 24-ны өдөр “футволкны өдөр” арга хэмжээ болох гэж байна. Эмнести интернэшнл байгууллагаас хүн таныг үзэл бодлоо чөлөөтэй , шинэлэг байдлаар илэрхийлэх боломж олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл та хэн нэгэнд, магадгүй төр засгийн шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст, эрхэм гишүүдэд хэлэх үг байгаа бол футволкон дээрээ бичээд энэ арга хэмжээнд очиж болох юм.
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” оюутан залуучуудыг байнгын болон түр ажлын байранд зуучлах ажлыг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж, олон хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж мянга мянган оюутан залуучуудыг ажилтай орлоготой болгож байгаа юм.
2006 оны есдүгээр сарын 9-ний өдөр Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “В” продакшныг үүсгэн байгуулж, залуу дуучид болох Маралжингоо, “Шоо” хамтлаг, Эгшиглэн, Агиймаа, “DZ man”, “Гурван охин” гэх мэт хамтлаг, дуучдын цомгийн сурталчилгаа, продюсерээр ажиллаж олны танил болгож чадсан.
Нийгмийн бухимдал, амьдралыг даваа нугачааг давах тэр итгэлийг сэтгэлдээ бий болгох аргыг бАнх удаа хүн таван мэдрэхүйгээ умартан гүн бясалгал хийх боломж гарах нь…ясалгалаар хүн олж авдаг байна.
“Ану хатан” –аар үзэгчдийг шуугиулсан “Шүүдэр” продакшн дараагийн киногоо нээхэд бэлэн болжээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдвэлэн зохиолыг нь бичсэн энэ кино нь адал явдалт, драм төрлийн кино ажээ. 5-р сарын 21-ний лхагва гаригт буюу өнөөдөр нээлтээ хийх “Улаан пальто” киноны гол дүрүүдэд МУСТА О.Долгор, хөтлөгч, жүжигчин Т.Өөдөө, ЗГХЭГ-ын дарга МУ-ын сайд Ч.Сайханбилэгийн гэргий жүжигчин О.Байгаль нарын сайхан бүсгүйчүүд тоглосон нь дүр сонголтын хувьд сонирхол татаж байгаа юм.
“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа “Ижий улирал”, “Цаг мөнхийн хайр”, “Гийнгоо” нэртэй гурамсан цомгоо хэвлүүлжээ.
Түүний цомгуудад УГЗ Б.Бямбабаяр, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр, Н.Баасандорж нартай хамтран бүтээсэн “Би чамд хайртай”, “Цаг мөнхийн хайр”, “Даяарын амгалан”, “Гийнгоо”, “Чиний эзгүйд” зэрэг шилдэг дуунууд нь багтсан байна.
