Ангилал: Нийгэм

1400 жилийн өмнө Монгол баатруудын тоглож байсан “Алтай ятга” хөгжмийг эх олдворт судалгаа хийж дахин сэргээн бүтээлээ. Алтай ятгыг сэргээснээр монголчууд бид нэгэн шинэ төрлийн хөгжимтэй болж байгаа бөгөөд дэлхийн хөгжмийн түүхэнд нэн ховор хөгжмийн зэмсэг болж байгаа юм. Алтай ятга нь 1400 жилийн өмнөх дайчин баатрын хадны булшнаас олдсон бөгөөд 1400 жил хадгалагдсан уг зэмсэгийн цар нь 2мм нимгэн, тээг нь салаагүй байдалтай олдсон бөгөөд тухайн үед хөгжим урлах өндөр технологитой байсныг илтгэнэ.

Bейонсе –ийн нөхөр болох алдарт ая зохиогч, дуучин Jay Z –г хүн бүхэн мэднэ. Тэд хамт амьдраад олон жил болж байгаа ч бас мэдэх бизээ.

Саяхан Bейонсе-ийн эгч Jay Z нар танхайрсан нууц бичлэг задлагдаж үүний уршгаар Beyonce –д маш хүндээр туссан нь илт байлаа. Учир тэр хоёрын танхайрлаас болж Bейонсе-ийн шүтэн бишрэгчид их эмзэгээр хүлээн авсан байна. Үүнээс хойш шүтэн бишрэгчид нь үргэлж Bейонсе-ийн амьдралыг анхаарч хошуу дүрэх болсон аж. Өнөөдөр гадаадын сайтад мөн л Bейонсе Jay Z нарын мэдээллээр эрчээ авч шуугиан тариад байна.

Хаврын гоёл наадам нь “Дизайн” урлагийг хөгжүүлэхэд түлхэц болох үүднээс энэ чиглэлээр сургалт явуулдаг сургуулиуд болон оюутнуудын дунд зохиогддог.

Наадмын гол зорилго нь шинэ залуу дизайнеруудын идэвхийг өрнүүлэх, бүтээлийг нь сурталчилах зорилготойгоор уламжлал болгон жил бүр зохион байгуулагддаг арга хэмжээ билээ.

Энэ удаагийн “Хаврын гоёл 2014” наадамд дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх их, дээд сургуулийн оюутнууд өөрсдийн ураа шингээсэн бүтээлүүдээр өрсөлдаж байна.

УДБЭТ-ын тайзнаа 1967-4-17-нд анх тоглогдож байсан хоёр бүлэг, гурван үзэгдэлт “ЧИО ЧИО САН” дуурийн зураачаар АЗ Л.Гаваа, найруулагчаар УГЗ Д.Лхасүрэн, удирдаачаар Ж.Чулуун ажиллаж байжээ. Түүнээс хойш 1991 онд шинэчлэн тавьсан тус жүжгийг энэ сарын 24, 25-нд дахин тайзнаа амилуулахаар болжээ.

Монголын Залуучуудын Холбоо “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжигч байгууллагуудтай хамтран УИХ-д өргөн барьж, нийслэлийн төсөвт суулгаж, энэ онд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд батлагдан, хэд хэдэн газар унадаг дугуйн зам барихаар болсон.

Увс аймгийн Өмнөговь сумын түүхт 90-н жилийн ойд зориулсан “ЮУГАА Ч ХАРАМЛААГҮЙ НУТАГ” хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнөө 05 сарын 16-нд 14.30 цагаас болно. Тоглолтонд урилгаар Өмнөговь сумын уугуул морин хуурч, МУСТА С.Пүрэвжав, Сэлэнгийн долгио чуулгын гоцлол дуучин, МУСТА Б.Жаргал, Ард түмний гавьяат дуучин, МУСТА М.Бямбажав, Бямбажаргал ”Түмэн эх” чуулгын дуучин, МУСТА Г.Бямбажаргал, Ая зохиогч, дуучин, МУСТА Б.Пүрэвсүрэн, дуучин, МУСТА П.Жимсээ, СУИС тайзны ярианы багш, уран уншигч, МУСТА Б.Даваа, Хөтлөгч МУСТА Э.Гантулга, УДБЭТ-ын гобой хөгжимчин, МУСТА Г.Долгорсүрэн, Эстрадын дуучин, Ч.Сэлэнгэ, Ятгын чуулгын дуучин, Г.Алтанхуяг, ЦДБЧ-ын дуучин, Д.Лхамхүү, шүлэгч, Ж.Баярцэнгэл, Тал бичээч Д.Жаргалсайхан нарын уран бүтээлчид оролцож нутгийн зон олонтойгоо дуу хуураар учран золгох нээ.

“Ану хатан” түүхэн уран сайхны киногоороо өнгөрсөн онд дуулиан дэгдээсэн “Шүүдэр” продакшн дэлгэцийн хоёр дахь бүтээлийнхээ постерыг дэлгэлээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн уянгын драм төрлийн энэ кинонд МУСТА О.Долгор, жүжигчин Т.Өөдөө, О.Байгаль нар болон 23-р сургуулийн сурагч Ч.Энхномуун нар тогложээ.

Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” олон улсын театрын их наадмыг 2003 оноос эхлэн “Гэгээн муза академи” /тухайн үед Драмын мэргэжлийн жүжигчдийн төв ТББ байсан/ санаачлан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран томоохон компаниудын дэмжлэг туслалцаатайгаар зохион байгуулж ирсэн юм.