Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Улаан пальто” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ
Нийгэм

“Улаан пальто” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ

Урлаг Урлаг21/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ulaan3227749792014051909044023818302014-05-21-10-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Ану хатан” –аар үзэгчдийг шуугиулсан “Шүүдэр” продакшн дараагийн киногоо нээхэд бэлэн болжээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдвэлэн зохиолыг нь бичсэн энэ кино нь адал явдалт, драм төрлийн кино ажээ. 

5-р сарын 21-ний лхагва гаригт буюу өнөөдөр нээлтээ хийх “Улаан пальто” киноны гол дүрүүдэд МУСТА О.Долгор, хөтлөгч, жүжигчин Т.Өөдөө, ЗГХЭГ-ын дарга МУ-ын сайд Ч.Сайханбилэгийн гэргий жүжигчин О.Байгаль нарын сайхан бүсгүйчүүд тоглосон нь дүр сонголтын хувьд  сонирхол татаж байгаа юм.

Эх үрийн нандин холбоо, хүнлэг нандин сэтгэл, хүний сүнс төрөл сэлгэн эргэн төрдөг тухай өвөрмөц сэдэвтэй “Улаан пальто” кино аз жаргалтай төгсгөлтэй, хүүхдийн эрхийг хөндсөн зэргээрээ гэр бүлээрээ үзэх кино болсон ажээ.

“Улаан пальто”-ны хөгжмийг гитарчин Өөжгий бюу Д.Өлзий –Орших бичсэн бол киноны гол дүр Номин охины дуулдаг “Би хүүхэлдэй” дууны хоолойн бичлэг нь дуучин Алтанцэцэгийн охин С.Номин-Эрдэнийн дуулснаар хийгджээ. Харин зураглаачаар “Аравт” кинонд ажилласан МУСТА С.Баттулга ажилласан байна.

Гэр бүлтэй болж, хүү төрүүлснээсаа хойш зургаан жил дэлгэцийн бүтээлд тоглоогүй Т.Өөдөө энэ кинонд  тоглохдоо бие давхар байсан гэнэ. О.Байгалийн хувьд  хамгийн сүүлд “Догшин хутагтын сахиус” кинонд тоглосноос хойш 16 жил дэлгэцийн бүтээлээс завсарлага аваад байжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Д.Болд, Ука нар хамтарлаа

13/08/2026

Жонни Депп, “Dior”-ын хамтрал үргэлжилсээр байна

13/08/2026

Өмнөд Солонгосын алдарт найруулагч Ан Пан Сок 64 насандаа таалал төгслөө

13/08/2026

Их Британийн хамгийн том “Harry Potter” дэлгүүр Лондонд нээгдэнэ

13/08/2026

Д.Лувсаншарав агсны шилдэг уран бүтээлүүдийг анхны хувилбараар нь сонсогчдод хүргэнэ

13/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.