Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“Номын баяр” өдөрлөгөөр цуглуулсан номыг хорих ангид хандивлана
Сонгодог уран зохиол

“Номын баяр” өдөрлөгөөр цуглуулсан номыг хорих ангид хандивлана

Урлаг Урлаг22/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1c454d7abba6e350e0b47a05e38fb1863523886632014-05-22-09-20[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Залуучуудын Холбооноос 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Номын баяр” өдөрлөг энэ жил цар хүрээгээ тэлж өдөрлөгийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг номын сан, дэлгүүр болон хувь хүмүүс өөрсдийн шинэ болон хуучин номын үзэсгэлэн худалдаа явуулж байгаа бөгөөд ном хандивлах, номын хямдралтай худалдаа, номын солилцоо, оюутан залуучуудад номын сангийн үнэмлэх нээх /үнэгүй/, шинэ номын танилцуулга, номын дуудлага худалдаа гэх мэт үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан байна.

МЗХ залуус танхимд хоёр өдөр зохион байгуулагдсан өдөрлөгт Интерном, Аз хур, Сэлэнгэ пресс, Хөх судар, Анар, Манлайлах урлаг төв, Номтой нөхөрлөе клуб, Миний ном клуб болон хувиараа ном худалдаалдаг хүмүүс оролцож долоо хоногийн бестселлер ном, хүүхдийн ном, уран зохиолын ном, цуврал ном гэх мэт шинэ болон хуучин номын худалдаа явуулж, Монголын Үндэсний төв номын сантай хамтран өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн эртний ном товхимолуудтай танилцах, тэдгээрийг олон нийтэд танин мэдүүлж, ном эрдмийг хүндэтгэн дээдлэх зорилгоор  “Үнэт ховор номын музейтэй танилцах аялалыг 19, 20-ны өдөр зохион байгуулсан.

Уг музейтэй танилцах аялалд 50 гаруй залуучууд хамрагдсан бөгөөд үндэсний түүхийн хосгүй ховор бүтээлүүдтэй танилцсан. Ховор номын бүтээлүүдээс дурьдвал Бурхан багшийн сургаал, зарлигийг агуулсан /108 боть/ Ганжуур, Бурхан багшийн зарлигийн тайлбар болох /226 боть/ Данжуур, Буддын их хөлгөн судруудын гайхамшигтай сан хөмрөгийг, Нартан барын Ганжуур (102 боть), Дэргэ барын Ганжуур (100 боть), Хүрээ барын Ганжуур (105 боть), Монгол шунхан барын Ганжуур (108 боть), Алтан Ганжуур (102 боть), дэлхийд ганц хувь есөн эрдэнийн Ганжуур зэрэг 10 гаруй төрлийн Ганжуур, Чингис хааны алтан ургийн ургийн бичиг, 1700-д онд бүтээгдсэн одон орны зураг гэх мэт үнэт ховор бүтээлүүдтэй танилцсан юм. Мөн энэ үеэр хандивын үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд нийт 50 гаруй номыг залуучууд хандивласан юм. Эдгээр цугларсан номыг хорих ангид хандивлах юм байна.

www.URLAG,mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Харри Поттер”-ын анхны найруулагч шинэ Хагридын дүрд шүүмжлэлтэй ханджээ

28/08/2025

Eminem “Everybody’s Looking At Me” нэртэй шинэ дуугаа цацлаа

28/08/2025

ФОТО: Венецийн кино наадмын улаан хивсний ёслолоос

28/08/2025

ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос

28/08/2025

ОХУ-ын Эзэн хааны балетын театр Монголд “Хунт нуур” балетыг толилуулна

28/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.