Ангилал: Нийгэм

“Тунгалаг тамир” киноны гол дүр Итгэлт баяны хэлсэн шиг Тамирын голын мөсийг долоох шахаж байж олсон хэдэн төгрөгөө үнэ цэнэ бүхий үл хөдлөх хөрөнгө болгож байгаа нь хөгжилтэй буюу хөгжингүй орнуудын баячуудын нийтлэг жишиг. Гэвч Монгол оронд барилгын шинжлэх ухаан хөгжөөгүй, барилгын компаниудад хүлээлгэх хариуцлагын тогтолцоо байхгүй,үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн институт байхгүй, даатгалын систем хөгжөөгүй зэргийг барилгын бизнес эрхлэгчид овжноор ашиглаж үнэ цэнэгүй барилга обьектуудыг олноор барьж байгаа.

Монголд кино урлаг үүсч хөгжсний 80 жилийн ой ирэх жил буюу 2015 онд тохионо. “Монгол кино нэгтгэл”-ээс ойн баяраа угтаж “Гайхамшигт дэлгэц” шоу нэвтрүүлгийг бэлтгэн анхны дугаараа “Битүүний өдөр” үзэгч түмэндээ өргөн барьсан билээ.

Улсын филармонийн Морин хуурын чуулгын залуу авьяаслаг морин хуурч, “Арга билэг” хамтлагийн гишүүн Н.Жигжиддоржийн бие даасан морин хуурын тоглолтоо хийхээр товоо зарлалаа. Тэрбээр энэ сарын 16-нд 19.00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрт бие даасан тоглолтоо ганцхан удаа толилуулах нь ээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Циркийн барилгыг үндсэн зориулалтаар нь ашиглах тухай есөн сарын хугацаатай үүрэг өгөв. Дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж яваа циркчдээ дэмжих, урлагаар дамжуулан ард иргэдийнхээ оюун ухааныг тэтгэх шийдвэр байсан учраас олон нийт О.Магнай даргын энэ алхмыг баярлан хүлээж авсан.

Шинэчлэлийн Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Ном” дэд хөтөлбөр нь хүүхэд бүр номыг бүтээлчээр унших арга зүйд суралцан, номоос олж авсан ухаарлаа өдөр тутмын болон ирээдүйн амьдралдаа бүтээлчээр тусган хэрэгжүүлэх чадвар эзэмших таатай орчин бүрдүүлэх зорилготой юм. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд 9-17 насны хүүхдэд зориулсан утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааныг тус яамнаас зохиолч, уран бүтээлчдийн дунд зарлаж байна.

Саяхан инээдмийн баяр болсон. Инээдмийн баярын өдөрт зориулсан телевизийн өглөөний хөтөлбөрт МУГЖ Б.Туяа, СТА Ш.Алтанцэцэг нар оролцсон. бага нас болон хошин урлагийн хүмүүсийн амьдрал, тохиолдож байсан хөгжилтэй түүх гээд олон сэдвийн хүрээнд ярилцан инээлдэж, үзэгчдийг хэсэг хугацаанд баясгаад авсан юм.

Өнгөрөгч ням гаригт буюу 4-р сарын 6-нд “Азийн модель” агентлагаас санаачлан “Сайн үйлсийн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулсан тэмцээн амжилттай болж өндөрлөв. Энэхүү тэмцээний Шилдэг Эрэгтэй баг, алтан медалийн эздээр Монгол моделийн баг, Мөнгөн медалийг“Андра модель” , Хүрэл медалийг “Азийн модель” агентлаг тус тус хүртсэн бол, Шилдэг Эмэгтэй баг,алтан медалийг “Андра модель”, Мөнгөн медалийг “Азийн модель”агентлаг тус тус хүртэж, уг тэмцээн маань сонирхолтой явагдаж өнгөрлөө.

Түрүү жилийн хавар Монголын урлагт тэсрэлт хийсэн “ Сэрүүн Хасын Нууц” драмын жүжиг дахин нээлтээ хийлээ. Х ТҮЦ-ийн уран бүтээлчид Манай өрөөнд 9 МУЗА байна гэж бардамнацнаадаг. “Хориотой жүжиг”, “Аянгын бороо” гээд хийсэн бүтээсэн бүхэн нь бүгдийн нүдэн дээр ил байгаа хойно бардамнахаас яахав.