Ангилал: Нийгэм

Урин хавартай золгов уу гэтэл хөхөө өвлийн хүйтэн хацар жиндүүлсэн хэвээр… Гэхдээ өнөөдөр хайрын өдөр. Хайрандаа мансуурч, халуухан дурлалдаа шатаж яваа хосууд гадаах хүйтнийг үл ажирна. Тэгвэл, хайрын энэ өдөр хосуудад зориулсан урлаг, соёлын хөтөлбөр байгааг танилцуулъя.

Фитнессээр хичээллэгч их хотын иргэдэд хэдийнээ танил болсон “Changes Fitness Club” нь дэлхийн шилдэг брэндүүдийн спортын нэмэлт бүтээгдэхүүнүүдийг монголын хэрэглэгчиддээ хамгийн хямд үнээр, нэг дороос авах бодит боломжийг олгож клубынхээ хоёр давхарт “CHANGES SPORT SUPPLEMENT SHOP” ажиллуулдаг билээ.

Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчилан таниулж яваа 9 хамтлагийн нэгдсэн “Монгол Мөхөшгүй” хэмээх тоглолт энэ сарын 21,22,23 өдрүүдэд 19:00 цагт МҮЭСТО-нд тоглогдох гэж байна. Уг тоглолт 3 дахь жилдээ тайзнаа тавигдаж байгаа бөгөөд анх тэднийг нэгтгэн бүрэн хэмжээний нэгдсэн тоглолт хийх санааг ерөнхий найруулагчаар ажиллаж буй Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам гаргаж байжээ.

“Сочи-2014″ өвлийн олимпийн уран гулгалтын төрөлд ОХУ-ын уран гулгагч, 15 настай Юлия Липницкая түрүүлж аваргын алтан медаль хүртсэн билээ. Тэгвэл уран гулгагч, 15 настай Юлия Липницкая ОХУ-ын Гавьяат тамирчин цолоор шагнагджээ.

Загвар зохион бүтээгч Катя Зол эх орноо төлөөлөн Нью Йоркийн загварын долоо хоногт оролцож, олон орны уран бүтээлчдийг шуугиулж байгаа билээ.Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Катя Золоор бахархаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолд хэрхэн бэлтгэж байгаа тухай “CNN”-ийн сурвалжлагыг цахим сүлжээ даяар хэлэлцэж эхэллээ. “Оскар”-ын баримлыг хийдэг газарт очсон сэтгүүлч нэг баримлыг гартаа авсан байна. Харин нэгэн ажигч үзэгч уг баримал дээр Леонардо Ди Каприо гэж бичсэнийг олж харжээ. Нэг үгээр хэлбэл “Уолл-стритийн чоно” кинонд бүтээсэн дүрийнх нь төлөө өгөх шагнал бэлэн болсон гэсэн үг.

Мянга мянган залуусын зүрх сэтгэлийн дууч болж, олон арван хайрын тухай дуунуудыг хит болгон амилуулсан “Салхи” хамтлагийн залуус хэсэг хугацаанд нам гүмхэн байсан ч дахин тэсрэлт хийж, өөрсдийн үнэн ч сонсогчиддоо гэнэтийн бэлэг барьж “Гэгээн хайр”-ын баярыг фенүүдтэйгээ хамтдаа тэмдэглэж өнгөрүүлэхээр болсон билээ.