Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын түүх, соёлын дурсгалт зүйлсийн тухай ном мэндэллээ
Нийгэм

Монголын түүх, соёлын дурсгалт зүйлсийн тухай ном мэндэллээ

Урлаг Урлаг20/02/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
201402191456005691161252014-02-20-11-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамнаас эрхлэн “Монголын Ил хаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйл” номыг саяхан хэвлүүлэв.

Уг номонд Туркийн Сивас, Амасиа хотуудад Монголын Ил хаант улсын төрийн зүтгэлтнүүд болон хатдын зарлиг, хөрөнгөөр 13-14 дүгээр зуунд бариулсан эмнэлэг, шашны сургууль, сүм хийдийн тухай болон монгол, туркийн цэргийн хооронд 1243 онд болсон тулалдааны талаар бичиж, зураг сэлтийг үзүүлжээ.Чингис хааны алтан ургийн үргэлжлэл, Хүлэгэ ханы ач хүү Жумудар ноён болон одоогийн Туркийн нутаг дэвсгэр Анатолийг олон жил захирч явсан монгол ноён Ишбуга нарын занданшуулсан шарил Амасиа хотын музейд хадгалагдаж байгааг уг номонд гэрэл зургаар харуулж, үүх түүхийг нь өгүүлсэн нь онц сонирхолтой болсон байна.

Мөн Монголын Ил хаант улсын шадар сайд Рашид-Аддины бичсэн “Судрын чуулган” алдарт бүтээлийн агуулга болон уг номыг тус ЭСЯ-наас эрхлэн хэвлүүлсэн тухай өгүүлжээ.Номонд түүхэн үйл явдал болсон газар орон, дурсгалт зүйлсийн 90 гаруй гэрэл зураг оржээ.Уг номыг Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр, доктор, дэд профессор Б.Батхишиг нар бичиж, Г.Энхбаяр, Д.Нямдаваа нар гэрэл зургийг авсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026

Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа

01/09/2026

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.