Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Шилдгийн шилдэг” үзүүлбэрээс бүрдсэн шоу тоглолтын нууцаас задлая
Нийгэм

“Шилдгийн шилдэг” үзүүлбэрээс бүрдсэн шоу тоглолтын нууцаас задлая

Урлаг Урлаг20/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mor3632917092014022014378970272872014-02-20-16-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хошин урлагийн отгон театр “Мөрөөдлийн театр”-ын 3 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Хамтдаа инээсэн 3 жилийн ойгоороо үзэгчдэдээ "Шилдгийн шилдэг" үзүүлбэрээсээ бүрдсэн шоу тоглолтыг өдөр бүр 19:00 цагаас тусгаар тогтнолын ордонд толиулуулж байна.

Тус театрын авьяаслаг жүжигчид 3 жилийн хугацаанд "Хайртай бол эргэж хараарай", "Гээсэн хайраа аваарай", "Тэр чинь би", "Амьдрал өөрөө бэлэг" зэрэг шоу тоглолтоо үзэгчдийн хүртээл болгосон.

Шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн тоглолтын нэгээхэн хэсгээс задлахад, нэгэн залуу эхнэрийнхээ эзгүйд бусад эмэгтэйчүүдэд чөлөөт цагаа харамгүй зарцуулдаг хэрнээ ямар нэгэн тулгамдсан асуудал гарвал зөвхөн хар амиа хичээгээд өнгөрөхийг хүсдэг залуугийн тухай өгүүлнэ. Тэрбээр ээг өдөр гэртээ нууц амрагтайгаа байж байхад нь эхнэр нь томилолтоор явахаа больж гэртээ ирэхэд сандарсандаа нууц амрагаа өвлийн хүйтэнд нүцгэн шахуу тагтан дээрээ гаргана. Үнэгүй юманд “нугасгүй” эхнэр нь онгоцны үнэгүй үйлчилгээг хэтрүүлэн хэрэглэж нэлээд халамцсан болохоор нөхрийнхөө сандралыг анзаарахгүй. Харин түүнийг эхнэртэйгээ байх үед нууц амраг нь шалдан цонхны тагтан дээр тагжран чичирч зогсоно. Тагтнаас доошоо бууя гэсэн ч найман давхар байрны тагтан дээр зогсч байгаа болохоор яах учраа олохгүй байж ядна. Энэ зуур хөрш айлынх нь тагтан дээр амиа хорлох гэж буй залуу харагдана. Энэ бол Г.Эрхэмбаяр. Түүнийг олж харсан өнөөх эмэгтэй авраарай гэж орилоход гэр лүүгээ оруулна.

Г.Эрхэмбаяр ямагт өөрийгөө буруутгаж өрөөлд зөвийг өгдөг залуу. Хоёр удаа амьдрал зохиоход Түүнийг эхнэрүүд нь баг “Миний хайр халамж дутсан болоод л тэд маань миний араар тавьсан байх. Би хөндий хандаагүй бол миний эхнэрүүд яахан буруу алхам хийх билээ” хэмээн нөгөө бүсгүйтэй ярилцана. 

Үүний төгсгөлийг уншигч та бүхэн тус тоглолтыг үзэж сонирхон мэдсэн нь илүү дээр байх. Нууц амрагтай хүмүүсийн зовлон жаргалыг шоу хэлбэрээр үзүүлсэн нь тун сонирхолтой болжээ. Жүжгийн өрнөл хэсэгт эхнэр, нөхөр хоёулаа нууц амрагтай байсан гэдэг нь мэдэгдэнэ.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн анхны “Minecraft” парк 2027 онд Их Британид нээлтээ хийнэ

24/03/2026

“Аугаа зуун” түүхэн цувралын одууд болох Халит Эргенч, Мерьем Узерли нар дахин хамтарна

24/03/2026

“BTS” хамтлагийн тоглолт “Netflix” чартыг тэргүүлэв

24/03/2026

Альцгеймерийн өвчний үед тархины эсийн үхжилтийг зогсоох аргыг нээжээ

24/03/2026

Москвагийн Кремлийн музейд Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай холбогдох түүхэн өв дурсгалыг дэлгэв

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.