Зохиолч Ц.Ууганбаярын “Шулмын инээд” номонд багтсан шилдэг өгүүллэг болох “Зоорь” богино өгүүллэгээс сэдэвлэн хийж буй ижил нэртэй аймшгийн кино энэ сарын 22-нд буюу лхагва гарагт нээлтээ хийх гэж байна. Монголын анхны аймшгийн 3D кино гэдэг утгаараа онцлогтой энэхүү бүтээлийн гол дүрд жүжигчин Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхзул, Б.Анхбаяр болон Э.Уянга нар тоглосон юм.
Ангилал: Нийгэм
Өнөөдөр “Оны шилдэг эрэгтэй”-г шалгаруулах үйл ажиллагаа болно. Монголдоо анхдагч болон гарч ирж буй “Жинхэнэ эрчүүдийн сэтгүүл” ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллан “MAN AWARDS-2013”оны шилдэг эрэгтэй шалгаруулах ёслолын ажиллагааг хийх гэж байгаа юм байна.
МҮОНТ-ийн бүтээл Монголын анхны 60 ангит “Хэцүү анги” уран сайхны киног үзэгчид сайн мэднэ. Тус киноны гол дүрүүдэд тоглосон жүжигчин М.Баярбат, М.Наранмөнх, мисс Б.Бадамцэцэг Б.Батсайхан Э.Уянга, СТА Б. Навчаа нар дахин “Аз жаргалын шок” нэртэй нэгэн шинэ уран бүтээлд хамтран ажиллажээ.
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг “Болор цом” их наадам анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 31 дахь жилийнхээ босгыг алхаж байна. Оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “Болор цом-31” нэгдүгээр сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болно. Тус наадмыг өнөө жил Өвөрхангай аймагт зохиож байгаа нь орон нутагт дөрөв дэх удаагаа болж байна.
Өнгөрсөн жил ETV телевизийн урилгаар Солонгосын К ПОП одод манай оронд хүрэлцэн ирж, тоглолтоо хийж байсан. Тэгвэл “Эх орон” телевизийн урилгаар Солонгосын алдарт жүжигчин Jing Joon Ho манай оронд ирлээ.
Өнгөрөгч оны 11 дүгээр сарын 29, 30-нд 20-н жилийн ойдоо зориулсан “Best of Hurd” тоглолтоо хийж, “UB palace”-ын концертын их танхимын хоёр өдрийн турш фенүүдээрээ дүүрэн байлгаж чадсан билээ. Тэгвэл “Хурд” хамтлагийн тоглолт үргэлжилсээр байна. Тодруулбал, “Бид Монгол туургатандаа зориулж тоглодог” хэмээдэг тус хамтлагийнхан энэ сарын 30,31-ний өдрүүдэд БНСУ-д ажиллаж амьдарч байгаа элэг нэгтнүүддээ зориулан тоглож, тэдэнтэй хамт шинэлэх гэнэ.
ОХУ-ын Санкт-Петербуг хотын Римский-Корсаковын нэрэмжит консерваторид сурч байхдаа “Евгений Онегин” дуурийн Ленскийн дүрд гоцлон, хойд хөршид авьяасаа гайхуулж байсан дуучин Ө.Цэрэнчунт “VIP 100” тоглолт маргааш болох талаар бид мэдээлсэн. Сонгодог урлагийг шимтэн сонирхдог 100 үзэгчид зориулсан энэ тоглолт “Ivy” ресторанд болно.
Жүжигчин, найруулагч Т.Билэгжаргал буюу Бэкэ кинонд дан дүр бүтээхээс гадна өөрөө зохиолыг нь бичин найруулагчаар ажиллах болсон. Тэрбээр “Гарал угсаа” кинонд ийм үүргийг гүйцэтгэж гол дүрд нь гэргийн “Гурван охин” хамтлагийн дуучин Анхмаатай тоглон үзэгчдийн хүртээл болгож байсан.
“Алтан хальс” холбооноос долоо хоног бүрийн бямба гарагт зохион байгуулдаг “Мөрөөдөгчдийн өдөр” өдөрлөгөөр энэ долоо хоногт Хонконгийн найруулагч Вон Кар Вайгийн “In the Mood for Love” буюу “Хайрын сэтгэл” киног толилуулах гэж байна.
Хятадууд “Титаник II” хөлгийн хуулбарыг мөсөн уулын хамт хийж, цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах болсон нь хамгийн муу санаа гэж Ирландчууд шүүмжилж байна.
