Ангилал: Нийгэм

Дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ мянга мянган үйлчлүүлэгч хэрэглэгчиддээ цаг үргэлж бэлэг барьж байдаг “Changes Fitness Club” нь сар шинийн баярыг тохиолдуулан энэ сарыг дуустал охид, бүсгүйчүүддээ зориулан өглөө өдрийн ээлжний сургалтын бүртгэлдээ 10%-ийн хямдрал зарлажээ. Тэрээр мэргэжлийн өндөр ур чадвартай эмэгтэй багш нар өглөө 08 цагаас орой 17 цагийн хооронд хичээллэх бөгөөд охид бүсгүйчүүд та бүхэн эрүүл чийрэг, төгс бие галбираа хадгалж өөдрөг амьдрахыг хүсвэл “Changes Fitness Club”-ийг зориороо.

Нийтийн дууны шинэчлэлийг харуулах, уран бүтээлийг чанаржуулахад өрсөлдөөн бий болгох, энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах зорилгоор зохион байгуулагдаж буй “Алтан хуур-2014” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 03-р сарын 02-нд 19:00 цагаас зохион байгуулагдахаар товоо зарлалаа.

ССАЖЯ дэлхийн тэргүүлэх “Steinnway and sons” брэндийн их, бага гарын хоёр төгөлдөр хуур оруулж ирэн, Улсын Филармони болон ДБЭТ-т бэлэглэлээ. ” Steinnway and sons” нь Германы брэнд бөгөөд хөгжмийн зэмсгийн дэлхийд тэргүүлэх үйлдвэр юм. Уг төгөлдөр хуурыг жилд тун цөөхөн тоогоор үйлдвэрлэдэг гэнэ. “Steinnway and sons” брэндийн цахим хуудсанд мэдээлснээс үзвэл, их гарын төгөлдөр хуур нь 150 мянган ам.долларын үнэтэй юм байна. Харин манайх 290 орчим сая төгрөгөөр оруулж ирсэн гэнэ.

Монгол улсын иргэн Эрдэнэбилэг овогтой Цацрал нь баг наснаасаа уран нугарч эхэлсэн байна. Түүний энэхүү авъяасыг гэр бүлийнхэн нь дэмжин Улсын циркийн уран нугаралтын багш МУГЖ, Төрийн шагналт Мажигсүрэн багшид шавь оруулан 2004 оноос эхлэн дэлхийн олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнүүдээс урилга ирэх болж чамгүй амжилт гаргасан байна.

Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 2014 оны онцлог уран бүтээлийнхээ нээлтийг хийгээд удаагүй байгаа билээ. Тэдний анхны уран бүтээл “Хунт нуур” балет байсан бол оны анхны шинэ уран бүтээл болох “Диваажин энд байна” неоклассик модерн балет юм.

Зорилго: Монгол улсад үлээвэр хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтаж жагсаалын дууны өв санг баяжуулах, цэргийн албан хаагчдад цэрэг эх оронч, цэргийн албаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, жагсаалын дууны бүтээлийг олон нийтэд түгээх, сурталчилах, хөгжүүлэхэд оршино.

“Жинхэнэ эрчүүдийн клуб” сэтгүүлээс анх удаа “Man awards-2013” буюу оны шилдэг эрэгтэй тодруулах ёслолын үйл ажиллагааг өчигдөр УДЭТ-т зохион байгуулав. Нийгмийн онцлох есөн салбараас шилдэг таван эрэгтэйг нэр дэвшүүлж, олон нийтийн санал асуулга, мэргэжилтнүүдийн саналыг үндэслэн салбар бүрээс нэг эрэгтэйг тодруулж, “Оны шилдэг эрэгтэй”-гээр өргөмжиллөө.

Барбадос улсын дуучин Рианна саяхан Бразил улсад очиж амрахдаа нэлээн илэн далангуй зургуудаа авахуулж шүтэн бишрэгчдээ баярлуулжээ. Од бүсгүй өндөр үнэтэй дарвуулт завин дээр зогсон хөхөө халхлан аальгүйтжээ.

Элдэв гаж үйлдэл, хувцаслалт зэргээрээ ялгардаг шуугиан таригч дуучин бүсгүй Лэди Гага Хятадад хориотой хамтлаг, дуучдын “хар жагсаалт”-д багтсан бөгөөд түүнийг тус улсын засаг захиргаа урлаг, соёлын аюулгүй байдалд хор хохирол учруулж байна хэмээн үзсэн билээ.