Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Диваажин гэдэг чинь Дуурийн театрт л байна
Нийгэм

Диваажин гэдэг чинь Дуурийн театрт л байна

Урлаг Урлаг29/01/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
heavenishere14119873232014-01-29-08-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-ынхан шинэ оны анхны уран бүтээлээ үзэгчиддээ хүргэхээр тун завгүй ажиллаж байна. Театрын балет ангийнхан Португалийн нэрт балетмейстер Хьюго Виератай хамтран "Диваажин энд байна" хэмээх модерн балетыг шинээр бүтээж орчин үеийн балетын гайхамшгийг мэдрүүлэх гэж буй юм.

Балетмейстер Хьюго Виера 2012 онд манай улсад анх ирэхдээ Монголын балетын жүжигчидтэй модерн балет хамтран бүтээх талаар хэлэлцсэн бөгөөд эдүгээ ажилдаа ханцуй шамлан ороод буй нь энэ. Тэрбээр шинэ бүтээл хийхээр ганцаараа ирээгүй. УДБЭТ-ын урилгаар түүнтэй хамт шинэ он гармагц балетын жүжигчин Д.Одсүрэн, Хьюгогийн менежер Мануэл Гросс, туслах Педро Сантос нар ирсэн байна.

"Диваажин энд байна" модерн балетын гол дүрүүдэд ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа балетын жүжигчин Д.Одсүрэн, УДБЭТ-ын балетын гоцлооч Г.Батчимэг, Б.Саруул, Э.Эрдэнэжаргал нар тоглох юм байна.

Сонгодог балет бол хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд өгүүлэмж нь тодорхой байдаг бол модерн балет нь дэлхийн II дайны дараа үүссэн төдийгүй үзэгчдэд тухайн бүтээлийг олон талаас нь харж, өөрийнхөөрөө мэдэрч, таашаах боломжийг олгодгоор онцлог.

Балетмейстер шинэ бүтээлээ яагаад "Диваажин энд байна" гэж нэрлэх болсныг ирэх сарын 14, 15, 16-нд болох тоглолтоор мэдэх боломжтой бөгөөд уран бүтээлчид "Диваажин гэдэг чинь Дуурийн театрт л байна" хэмээн , үзэгчдийг урин даллаж байна.

Р.ОЮУНАА /Өдрийн шуудан/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026

Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ

01/09/2026

Ордуудын есдүгээр сарын зурхай

01/09/2026

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.