Ангилал: Нийгэм

Энэ сарын 25-нд өврийн сайхан хангайд хөшгөө нээх “Болор цом-31”яруу найргийн их наадмын тайзнаас хэний хүү хэн гэдэг найрагч “Болор цом” өвөртөлж харих вэ гэдэг таамаг оны дараахнаас олон нийтийн сүлжээгээр түгж эхэлсэн.

“Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин гэдгээрээ танигдаж кино урлагт олон хөгжилтэй дүрээрээ илүү харагдах болсон залуу жүжигчин Р.Адъяа продюсерлэсэн анхных нь кино уран бүтээл нь бэлэн болжээ.

“Дэлхийн Энхийн Их Наадам” ТББ, Дэлхийн Монголчуудын чуулган, Дэлхийн Энхтайвны зөвлөл, Монголын Уламжлалын академи зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулж байгаа “PEACE AWARD 2013” ёслол хүндэтгэлийн ажиллагаа энэ сарын 23-ны өдөр буюу ирэх Пүрэв гарагт 18:00 цагаас Чингис зочид буудалд болох гэж байна.

“PORTAL” studio нь 2013 оны 05 сарын 01 өдрөөс хүний нөөцийн хувьд өргөжин шинээр жүжигчид бэлтгэн эхэлсэн ба 2013 онд “ Би хайртай хүнтэй ” уран сайханы кино бүтээсэн ба цаашид хүүхэдийн салбарт шинээр явуулын театрыг ажиллуулах шинэ төрлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр 2014 онд зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

“Хатуу самар” Брюс Уиллис болон залуухан Эштон Катчер нарын 51 настай экс эхнэр дахиад л аз жаргалтай харагдаж байгаа аж. Тэрбээр 27 настай бөмбөрчин залуу Шон Фрайдэйтэй учирснаар сэтгэлийн гүн хямралт байдлаас гарчээ.

Зохиолч Ц.Ууганбаярын “Шулмын инээд” номонд багтсан шилдэг өгүүллэг болох “Зоорь” богино өгүүллэгээс сэдэвлэн хийж буй ижил нэртэй аймшгийн кино энэ сарын 22-нд буюу лхагва гарагт нээлтээ хийх гэж байна. Монголын анхны аймшгийн 3D кино гэдэг утгаараа онцлогтой энэхүү бүтээлийн гол дүрд жүжигчин Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхзул, Б.Анхбаяр болон Э.Уянга нар тоглосон юм.

Өнөөдөр “Оны шилдэг эрэгтэй”-г шалгаруулах үйл ажиллагаа болно. Монголдоо анхдагч болон гарч ирж буй “Жинхэнэ эрчүүдийн сэтгүүл” ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллан “MAN AWARDS-2013”оны шилдэг эрэгтэй шалгаруулах ёслолын ажиллагааг хийх гэж байгаа юм байна.

МҮОНТ-ийн бүтээл Монголын анхны 60 ангит “Хэцүү анги” уран сайхны киног үзэгчид сайн мэднэ. Тус киноны гол дүрүүдэд тоглосон жүжигчин М.Баярбат, М.Наранмөнх, мисс Б.Бадамцэцэг Б.Батсайхан Э.Уянга, СТА Б. Навчаа нар дахин “Аз жаргалын шок” нэртэй нэгэн шинэ уран бүтээлд хамтран ажиллажээ.

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг “Болор цом” их наадам анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 31 дахь жилийнхээ босгыг алхаж байна. Оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “Болор цом-31” нэгдүгээр сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болно. Тус наадмыг өнөө жил Өвөрхангай аймагт зохиож байгаа нь орон нутагт дөрөв дэх удаагаа болж байна.