Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр “Зул сарын баяр”-ын өдөр
Нийгэм

Өнөөдөр “Зул сарын баяр”-ын өдөр

Урлаг Урлаг25/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Merry-Christmas-2014-vector-backgrounds695315232013-12-25-10-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Өнөөдөр Есүс Христийн мэндэлсэн өдөр буюу  Зул сарын баярын өдөр. Merry Christmas гэх мэндчилгээний үг нь  “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг юм.

Өнөөдөр Зул сарын баярыг дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэж байна. 2000 жилийн тэртээ Есүс Христ Израйлын Бэттлхэмд төрж, Христосийн шашинд “Ертөнцийг аврагч” хэмээн өргөмжлөгдөж байсан гэдэг. Христосын шашин нь одоо хоёр тэрбум гаруй итгэгчтэй шашны томоохон урсгал болсон билээ.

Одоо Христосчууд  энэхүү баярыг нэг тогтсон заншлаар бус хүссэн хэв маягаараа тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Тэднээс заримыг сонирхуулбал, Иордан дах  Амман католик сүмд Иракийн итгэгчид залбирч, Энэтхэгийн хойд зүгт орших Аллахабад хотын нэгэн оршин суугч духан дээрээ энэтхэг хэлээр “Зул сарын мэнд” хэмээн бичсэн нь олон хүний таашаалд нийцжээ.

Болгарын нийслэл Софи дах  Александр Невскийн сүмийн итгэгчид лаа асааж мөргөл үйлддэг нь томоохон хэмжээний ёслолд тооцогддог байна. Суданы нийслэл дэх Жуба сүмд зул сарын баяраар олон зуун итгэгчид мөргөл үйлддэг аж. Хавайд очсон жуулчид хүртэл Санта Клаусын хувцас өмсөн, сүлд мод засч зул сарын баярыг тэмдэглэдэг. Голландчууд зул сарын баяраараа жил бүр “Лааны шөнө”- ийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Харин Индонезийн Жакартагийн хүүхдүүд сүмийн магтан дуу дуулж баярладаг байна. Польшийн нэгэн сүмд Христийн тухай жүжигчилсэн тоглолт хийдэг бол Католик шашны их лам Сиен О Маллей Массачуэтсийн орон гэргүйчүүдийг хооллож буян үйлдэж зул сарын баярыг өнгөрүүлдэг гэнэ. Францын орон гэргүйчүүд автобусанд зул сарын ёслол үйлдэж хүндэтгэл үзүүлж байна. Мянмарын Яангон дахь цуглааныхан ч зул сарын баярыг тэмдэглэдэг ажээ.

Сибирийн Красноярск хотод сүлд модыг Енисей голд урсган ёслол үйлддэг бол Английн Салесбуригийн сүмийн хүүхдүүд магтан дуу дуулдаг байна. Германы Ханновер хот дахь амьтны хүрээлэнгийн оцон шувуудад оршин суугчид зул сарын бэлэг өгдөг бол “Берлиний далайн хав” клубынхан Оранкэсий нуурт зул сарын ёслол үйлдэж, хүйтэн усанд ордог байна. Өнөө цагт ч энэ баяр олон үндэстнийг хамарсан томоохон тэмдэглэлт өдөр хэвээр байна.

Харин манай улсад энэ өдөр жижиг рarty-аас эхлээд томоохон цэнгүүн хүртэл зохион байгуулдаг болоод байна. Гэхдээ манай улсад үйл ажиллагаа явуулдаг Элчин сайдын яамд болон олон улсын байгууллагууд энэ өдөр албан ёсны амралтынх нь өдөр байдаг юм байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

T.O.P бүрэн хэмжээний соло цомгоороо эргэн ирнэ

23/03/2026

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.