Тус киноны зураг авалт хэдийнээ дуусч үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон гэдгийг уран бүтээлчдийн зүгээс хэлж байна. Хэн бүхний хөндөөд байдаггүй сэдвийг зориглон барьж авсан залуусын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болж байгаа ажээ.
Ангилал: Нийгэм
Хийлч Линзи Стоппард (Linzi Stoppard) дэлхийн хамгийн үнэтэй хийлний эзэн болов Түүний алтаар урлуулсан хийл тус бүр 2 сая долларын үнэтэй гэнэ. Линзи Стоппард нь зохиолч Том Стоппардын охин бөгөөд хийл хөгжмийг маш сайн тоглодогоороо дэлхийд алдартай. Бүсгүйн шинэ хийл нь бүхэлдээ 24 карат алтаар хийгджээ.
“Хотын хэмнэл” тоглолтоо УБ Паласт энэ бямба гаригт тоглох Freezone хамтлаг үнэнч хайрын бэлгэ тэмдэг болсон “Хайрын мод”-ыг тоглолтын тодорхой орлого болон залуусын хандивын хөдөлгөөнөөр бүтээх болсноо зарлалаа.
Тэртээх 1999 оноос хойш “ТЕХНИКИЙН ДЭВШИЛД ХАМТДАА” уриатайгаар тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй “ФОРВАРД МОТОРС” компани нь шинэ жилийн бэлэгтэй урамшуулалтай худалдаа, үйлчилгээгээ зарлаж бүх төрлийн авто машины моторын тос тосолгоог үнэгүй солих үйлчилгээг эхлүүллээ.
Өчигдөр үдэш “Бөхийн Өргөө”-ний тайзнаа “Элэг зүрхний хайртай ээждээ” хэмээх хандивын тоглолт боллоо. МУГЖ Ш.Дэлгэржаргалын охин, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч СТА Б.Гантигмаагийн төрсөн эгч Б.Болормаагийн элэг шилжүүлэн суулгах мэс засалд зориулсан хандивын тоглолт нийтийн дуучид чууллаа.
Тэртээх 1998 оноос эхлэн өнөөг хүртэл бүтээсэн хит дуунуудаас түүрэвлэн зөвхөн шилдэг 28-н дуугаа эгшиглүүлэх “ХОТЫН ХЭМНЭЛ” тоглолынхоо талаархи дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүргэхээр эрхэм сэтгүүлчид болон үнэнч сонсогч, фенүүдээ оролцуулсан хэвлэлийн хурлаа өнөөдөр 12:00 цагаас “BRAUHAUS” ресторанд хийхээр болжээ.
Монголын сонгодог урлагийн өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж байгаа шилдэг дуучид болох ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА А.Сайнбаяр, Ч.Энхтайван нар “Le grandi voice” нэртэй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
Тоног төхөөрөмжийн шинэчлэлээрээ түрүүлж алхана
ҮДБЭЧуулгын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлж буй “МОНГОЛЫН ИХ ХАТАДЫН ТУУЛЬС” бүжгэн жүжгээ 2013 оны 12 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд өөрийн тайзнаа тоглохоор төлөвлөөд байна.
Эргэн нэгдсэн Freezone хамтлагийн “Хотын хэмнэл” тоглолт энэ бямба гаригт УБ Паласын их танхимд ганцхан удаа болох гэж байгаа. Тоглолт дөхөх тусам Freezone-ий дуунд дуртай, нандин дурсамж нь холбоотой хэн бүхэн сэтгэл догдлон хүлээж байна.
