Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Э.Бадар-Ууган: Найзыгаа хавчиж дарах бодол байхгүй
Нийгэм

Э.Бадар-Ууган: Найзыгаа хавчиж дарах бодол байхгүй

Урлаг Урлаг10/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
685015204201312091234-www.mobilenews.mn2003666912013-12-10-11-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн Монгол улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ гэдгийг хүн бүр мэдэж байгаа билээ.

Түүнийг энэхүү тэмцээнд явахад нь сорилд оруулж байж явуулсан мөн Монголын боксын холбоо хавчиж, сэтгэл санааны дарамттай дээрх тэмцээнд явуулсан гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл энэ асуудалд Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, 2008 оны олимпийн аварга Э.Бадар-Ууган: "Одоогоос бараг 10 жилийн өмнө анх олон улсын тэмцээнээс медаль авч, эх орныхоо далбааг мандуулж байсан зураг байна. Сүүлийн үед "У.Мөнх-Эрдэнийг боксын холбоо хавчиж байна" гэсэн буруу ойлголт их газар авлаа. Энэ олон жил нэг хүн шиг болтлоо хамт явж, хөлсөө дуслуулж, хоолоо хувааж идэн, ялалт, ялагдал гээд бух зүйл дээр хамт явсан найзыгаа хавчиж дарах бодол миний ухаанд хэзээ ч байхгүй гэдгийг та бүхэн мэдэх ёстой. Боксын спортын мөн чанарыг боксчин хүн л ойлгоно. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг. 201З боксын ДАШТ-д З.Энхзориг явах уу, У.Мөнх-Эрдэнэ явах уу гэдэг асуудал гарсан нь үнэн. Холбооны дурмээрээ бол З.Энхзориг явах ёстой байсан. Гэвч У.Мөнх-Эрдэнэ маань явбал ямар ч байсан медальтай ирнэ гэж найдаж байсан болохоор тэдний хооронд сорил хийлгэх шийдвэрт хүрсэн. Өөр ямар ч зүйл байхгүй. Би олимпийн аварга гээд улсынхаа хуулийг дагахгүй гэж болохгүй шиг Монголын боксын холбоонд харьяалагдаж байгаа тамирчин бүр холбооны дүрмээ дагах ёстой. Заримдаа буруу ойлголцох зүйл амьдрал дээр зөндөө л гардаг. Гэхдээ биднийг ингэж хооронд нь муудалцуулж, яс хаях зүйл яагаад бичих болов. Би Мөөгийг /У.Мөнх-Эрдэнийг/ хэзээ ч тийм зүйл ярих ухаантай хүн биш гэж боддог. Боксын холбоо бол ямар нэг ашиг, амбицийн төлөө нутаг усаар нь ялгаварладаг байгууллага биш. Учир нь бид хоорондоо бус дэлхийд Монголоо ялуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх ёстой хүмүүс. Хэдий ганцаараа рингэн дээр гардаг ч ард нь маш олон хүн баг болон ажиллаж, ард түмэн сэтгэл зүрхээрээ дэмжиж байж амжилтад хүрдэг юм шүү. Бид бол эх орныхоо нэрийг гаргах онцгой үүрэгтэй хүмүүс. Амжилтын төлөө хамтдаа…хэмээн мэдэгдсэнийг "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Эх сурвалж: mobilenews.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

T.O.P бүрэн хэмжээний соло цомгоороо эргэн ирнэ

23/03/2026

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.