Ангилал: Нийгэм

Хүн бүрийн амьдралд аз жаргалтай үе олон тохиолддог, харин бидний эргэн тойронд үргэлж аз жаргалтай мөчүүд үргэлжилж байдгийг бид тэр бүр анзаардаггүй. АЗ ЖАРГАЛ ХАА САЙГҮЙ БАЙДАГ, ХАРИН ТҮҮНИЙГ ОЛЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ.

Best of Erdenetungalag тоглолт үзэгч таны мэлмийд хүрэхэд 3 хоног үлдлээ. Тэрээр 2003 онд анх урлагийн ертөнцөд хөл тавьснаас хойш өдгөө 10 жил өнгөрчээ. Түүний анхны уран бүтээлүүдийн нэг болох, дуучин Т.Батсайхантай хамтран дуулсан “Ханьсахын жаргал” дуу нь ч өдгөө 10 настай, үзэгчдийн дуулах, сонсох дуртай дууны нэг байсаар байна.

“Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг анх “Овжин охид” уран сайхны кинонд Сампилын дүрийг бүтээснээр нь үзэгчид түүнийг илүү сайн таньдаг. Тэр болгон жүжигчин хүмүүс өөрийн бүтээсэн дүрийнхээ нэрээрээ нэрлэгдээд байдаггүй билээ.

“UBS MUSIC” хөгжмийн телевиз “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадмыг 2013 оны 11 дүгээр сарын 29-нд СТӨ-нд зохион байгуулах гэж байна. Хамтлаг дуучид, мэргэжлийн клип бүтээгчдийн оны шилдэг бүтээлийг тодруулах ёслолын ажиллагаанд рок попын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Улаан хивсний ёслол 16:00 цагт, Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 18:00 цагаас тус тус эхэлнэ.

МУГЖ найруулагч Н.Нэргүйбаатарын бүтээл “Үхэл амьдралын заагт” уран сайхны кино энэ сарын 29-нд буюу нөгөөдөр Өмнөговь аймагт нээлтээ хийх гэж байна. Энэхүү киног өнгөрөгч оны өвөл Өмнөговь аймгийн Номгон сумын иргэн Ц.Түмэндэлгэр идэр есийн хүйтэнд мотоциклоосоо унаж бэртэн 7 өдөр 6 шөнө үхэл амьдралтай тэмцэж, аймгийн төв рүүгээ мөлхсөөр амьд гарч байсан бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ.

Өнөөдөр 12:00 цагаас МУГЖ С.Жавхлан тэргүүтэй хүмүүс “Хөх нуруут” төвд хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд МУГЖ С.Жавхлан, МҮТВ-ийн программын албаны дарга Г.Агаанноров, “Т.Студи”-ийн захирал Ж.Төгс-Эрдэнэ, Ж.Түмэнбар, “Зөв сэрэхүйн ухаан” ТТБ-ын тэргүүн Г. Намираа, “Goibi” студийн захирал Д.Галбаяр нар оролцлоо.

Хатагтай Им Жи Ён гэх нэрийг Солонгосын үе үеийнхэн андахгүй. Тэрээр 1984 онд Солонгосын мисс шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлснээс хойш алдар хүндийн титмээ тайлаагүй, солонгосчуудын анхаарлын төвөөс гараагүй эмэгтэй.