Ангилал: Нийгэм

Монголд өнөөдөр мэргэжлийн Сонгодог болон ардын хөгжимчид, бүжигчид, язгуур урлагийнхнаас хэн нь уран бүтээл, тоглох ур чадвараар тэргүүлж буйг харуулах “Виртуозо-2013” гала тоглолт ирэх сарын 4-нд ДБЭТ-т болох гэж байна. Эдүгээ 11 дэх жилдээ үзэгчдээ хүлээж буй энэхүү тоглолтын онцлох зүйлүүдийн талаар мэдээлэл бэлтгэлээ.

Улсын филармонийн Морин хуурын чуулгынхан Япон улсад аялан тоглолт хийгээд ирлээ. Тэд Япон улс дахь манай улсын өргөмжит консул Сато Норикогийн урилгаар энэ сарын 13-25-нд Токио, Осака, Шига, Окаяами хотод шилмэл бүтээлийн тоглолтоо сонирхуулжээ.

Их хотын ганц бие залууст зориулсан “НҮЦГЭН PARTY” энэ сарын 29-нд буюу баасан гаригийн үдэш “CENTRO CLUB”-д болох гэж байна. Энэ үдэш эрэгтэй, эмэгтэй тайчих үзүүлбэр залууст хүрч, Rapper GEE, Rapper Gennie, Дуучин Хулан, Баярцэнгэл, Таке off хамтлаг, Шанз 3 хамлаг зэрэг уран бүтээлчид гайхалтай тоглолтуудыг үзүүлэх юм.

Энэ удаагийн “MOBILE NEWS” булангаараа монголын загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадам болох “Гоёл-2014″ наадмын өнгийг тодорхойлон хэмээн хэвлэлүүдээр шуугиад байгаа “Гоёл-2010″ наадмын “Шилдэг загвар өмсөгч”, мисс Х.Бадамгэрэл, “Азийн топ модель”, мисс Т.Туяамаа, “Азийн топ модель” өргөмжлөлт О.Ариунзул: нартай холбогдож цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

Монголын рок попын ертөнцөд хар, шар, цагаан арьстай гурван бүсгүй “Киви” жимсний нэрээр хамтлагаа нэрлэн 2004 онд анх мэндэлж байсан. “Исгэлэн” бүсгүйчүүд өнгөрөгч 12 дугаар сард хамтлагийн найман жилийн ойд зориулсан цомгоо гаргаж, томоохон хэмжээний шоу тоглолт хийж байсан.

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид алдарт У.Шекспирийн “Шуурга” жүжгийг ази тивдээ анх удаа найруулан тавьж, нийслэл хотынхоо үзэгчдэд бэлэг барихаар зэхжээ.

Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ.

Оросын алдарт хар шидтэн Влад Кадони өчигдөр өглөө Монголд буусан цагаас эхлэн Монголчууд сэтгэгдэл өндөр байсаар байна. Сибирийн “шулам”-ын хүү тэрээр бидний төлөө сайн сайхан, гайхалтай зүйлсийг хийсээр байна. Тэрээр өчигдөр орой аваар осол ихээр гардаг, амьдралын түвшин доогуур, хамгийн “асуудалтай” гэгддэг нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаа.

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Си Ён, Ли Сонг Ён, Жан Ми Нэ нар найман сар хоригдож, 2 жил тэнсэнтэй байхаар боллоо. Үүнээс гадна тэд мөн торгуулах болсон байна. Пак Си Ён 3700 доллар, Ли Сонг Ён 4000 доллар, Жан Ми Нэ 5500 долларын торгууль төлөхөөр болсон байна.