"Монголжин” студийн найруулагч О.Машбат АНУ-д ажиллаж амьдарч байхдаа “Тэмүжин” нэртэй тууж бичиж, англи хэлээр орчуулан олон улсын номын худалдааны сүлжээнд оруулжээ.Тэрбээр эх нутагтаа ирж, номоо дахин хэвлүүлэн “Тэмүжин” туужаар кино хийхээр болжээ.
Их эзэн Чингис хааны бага насны түүхийг илүү сонирхолтой байдлаар дүрслэн, Бөртэ хатан болон түүний ууган хүү Зүчитэй холбоотой маргааныг эерүүлэх шинэ таамаглал гаргаж ирсэн нь энэ зохиолын онцлог юм. Киноны зураг авалт хараахан эхлээгүй бөгөөд гол дүрд тоглох жүжигчдээ тун удахгүй сонгох аж.
www.URLAG.mn