Ангилал: Нийгэм

Дуунд дуртай дуучин монгол түмний даган дуулдаг олон сайхан хит дуунуудыг бүтээсэн “Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд олон гайхалтай ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд онцолж мэдээлэх нэгэн зүйл нь монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчдийн зөвхөн “ХИТ” дуунууд эгшиглэх “…Өчигдөр Өнөөдөр Маргааш…” супер шоу тоглолт 11-р сарын 22-нд“Монгол бөхийн өргөө”-нд амжилттай боллоо.

МУГЖ Э.Цэрэвийн нэрэмжит “Ойрад” театрын жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Намжилын Алтанцэцэгийн “Минж буурал Хархираа” уран бүтээлийн тоглолт Соёлын төв өргөөнд 2013 оны 12 дугаар сарын 04-ны 19 цагт болох юм.

40-н жилийн түүхт үндэсний шилдэг үйлдвэр “ДАРХАН НЭХИЙ” ХК-ийн Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “ДАРХАН НЭХИЙ ЭКСПО-2013” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ. Улсын циркт энэ сарын 22,23,24, 29,30,01 өдрүүдэд 10-19 цагийн хооронд дэлгэгдэх тус үзэсгэлэн худалдааны нээлтэд “ДАРХАН НЭХИЙ” ХК-ийн төлөөллүүд болон Уртын дуучин МУСТА Д.Жавхаасайхан, МУСТА Д.Үүрийнтуяа нар оролцож хүрэлцэн ирсэн зочиддоо язгуур урлагийн гайхимшиг болсон аялгуут сайхан дуугаараа мэндчилгээ дэвшүлсэн юм.

Хошин урлагийн “Шинэ үе” продакшныхан монголын үзэгч түмэндээ “Хүсэл бүхэн чинь биелэх болтугай” хошин урлагийн тоглолтоо тоглосон. Бүтэн сарын хугацаанд үргэлжилсэн энэ тоглолтоо тэд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа толилуулахаар болоод байгаа юм байна. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 22-нд “Шинэ үе”-ийхэн Солонгосыг зорьж байна.

Засгийн газраас жил бүр хүүхдэд зориулсан уран бүтээлийг олшруулах зорилгоор тайз дэлгэцийн бүтээлийн зохиолын уралдааныг зарлаж, түрүүлсэн бүтээлийг тайз дэлгэцэнд тавихад зориулан санхүүжилт олгодог. Үүний хүрээнд 2012 онд Ц.Түмэнбаярын “Мөрөөдлийн үзэг” зохиол төслийн баг шалгарсан юм.

Өнөөдөр “АСА цирк”-д 40-н жилийн түүхт үндэсний шилдэг үйлдвэр “ДАРХАН НЭХИЙ” ХК-ийн Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “ДАРХАН НЭХИЙ ЭКСПО-2013” үзэсгэлэн худалдааныхаа нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн худалдааны нээлтэд “ДАРХАН НЭХИЙ” ХК-ийн төлөөллүүд болон Уртын дуучин МУСТА Д.Жавхаасайхан, МУСТА Д.Үүрийнтуяа нар оролцож хүрэлцэн ирсэн зочиддоо монгол ардын уртын дуугаараа ая дуу өргөсөн юм.